ТЕТRА - Мэргэжлийн тоон радио холбооны шийдэл

Мэргэжлийн тоон радио холбооны Тетра шийдэл нь Европын Харилцаа Холбооны байгууллагаас гаргасан Терта стандартын дагуу шуурхай радио холбооны өргөн цар хүрээтэй мэргэжлийн тоон радио холбоог үүсгэх маш том шийдэл юм. Цагдаа, хүчний байгууллагууд, төмөр замын холбоо, нисэх буудлын дотоод холбоо гэх мэт хүчин чадал их шаардагдсан, өндөр нууцал бүхий мэдээлэл дамжуулдаг газруудад өргөнөөр ашиглагддаг.

Тетра радио холбооны шийдлийн давуу тал:           

  • Хамгийн найдвартай, өндөр нууцлал бүхийн тоон радио холбооны систем
  • Том хэмжээний газар нутагт сүлжээ үүсгэх боломжтой
  • Ярианы олон сувагтай
  • Нэг сайтад оногдох хэрэглэгчийн тоо олон (500-1000 хэрэглэгч)
  • Хэрэглэгчийн эрхийг уян хатан тохируулах боломжтой
  • GPS ашиглах байршил тогтоох, өгөгдөл дамжуулах боломжтой
  • Суурин утас болон үүрэн сүлжээнд холбогдох боломжтой
  • Ослын дуудлага, текст мэдээлэл илгээх зэрэг үйл ажиллагааны олон нэмэлт функцүүдтэй 

Ай Ти Зон компани нь 2009 оноос эхлэн онцгой байдлын үед ашиглах радио холбоог үүсгэж эхэлсэн бөгөөд манай туршлагатай инженер, техникийн ажилтнууд байгууллагын тань онцлогт тохируулан төрөл бүрийн шийдлийг боловсруулж иж бүрнээр суурилуулан гүйцэтгэх болно.

Манай хэрэглэгчид:

  • Энержи Ресурс
  • Цагдаагийн Ерөнхий газар
  • Онцгой Байдлын Ерөнхий Газар
  • Шуурхай Удирдлагын Төв

Үндсэн цэс