Телеметрийн хяналт удирдлагын систем

Телеметрийн хяналт удирдлагын систем нь үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтын ажлын нэг хэлбэр бөгөөд хамрах орон зайн хувьд том, хоорондоо шууд холбоогүй объектуудыг нэгтгэн нэг системд оруулдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл алслагдсан үйлдвэрлэлийн объектуудын хооронд мэдээлэл дамжуулах, автоматаар удирдах нэгдсэн сүлжээг Телеметрийн хяналт удирдлагын систем ашиглан шийдэх бөгөөд нэгдсэн параметр, мэдээлэлд боловсруулалт хийх, хянах удирдах процесс нь SCADA хяналт удирдлагын системээр шийдэгддэг.

Ай Ти Зон компанийн хувьд автоматжуулалтын салбарт ажилласан олон жилийн туршлага, мэргэжлийн өндөр ур чадвартаа тулгуурлан хэрэглэгчдэд Телеметрийн хяналт удирдлагын систем нийлүүлэлтийн дараах үйлчилгээг иж бүрнээр нь санал болгодог. Үүнд:

Төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, онцлог, нөхцөл зэргийг нарийвчлан судлах нь техникийн сайн шийдэл гаргах үндсэн нөхцөл нь юм.

Иж бүрэн шийдэл. Автоматжуулалт, сүлжээ холбоо, сервер, өгөгдлийн сан, програм хангамж, дэлгэцийн систем болон бусад технологиор мэргэшсэн инженерийн баг тухайн системийг цогц байдлаар харж иж бүрэн техникийн шийдэл, бичиг баримт боловсруулдаг.

Мэргэжлийн гүйцэтгэл. Томоохон хэмжээний автоматжуулалтын системүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай манай инженер техникийн ажилтнууд олон улсын жишиг стандартын дагуу мэргэжлийн түвшинд хариуцлагатайгаар гүйцэтгэдэг.

Манай хэрэглэгчид:

  • “Эрдэнэт” УБҮ

  • Энержи Ресурс ХХК

  • Диспетчерийн үндэсний төв

  • Ус сувгийн удирдах газар

Бидний түнш:

Ай Ти Зон компани нь Schneider Electric компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд Монгол дахь СИ -Alliance түншээр ажиллаж байгаа. Мөн GE–IP, GE-MCS, Siemens, RuggedCom, Endress Hauser, Dell, Cisco, Moxa, Racom, Meanwell, RAD, Willowglen Systems зэрэг үйлдвэрлэлийн автоматжуулалтын шийдэл нийлүүлэгч томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг.

Үндсэн цэс