SCADA Хяналт удирдлагын систем

Уул уурхай, хүнд үйлдвэрүүд, цахилгаан хангамж, ус хангамж зэрэг бүхий л төрлийн үйлдвэрлэлийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор SCADA буюу Үйлдвэрлэлийн процессын хяналт удирдлагын системийг ашиглаж байна. SCADA системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг өгөөжтэй болгоход төхөөрөмжийн хүчин чадал, үүрэг функцүүдийг сайтар нягтлах, автоматжуулалтын тоног төхөөрөмж, хяналт удирдлагын програм хангамж, нэгдсэн сүлжээ, серверийн шийдэл гээд хоорондоо хамаарал бүхий олон тооны системүүдийг нэгтгэлийг үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр түвшинд боловсруулан, гүйцэтгэх гээд систем интеграцчлалын маш нарийн ажилбарууд шаардагддаг.

Ай Ти Зон компани нь байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос хойш SCADA үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем дээр ажилласан арвин туршлагатай. Бид хэрэглэгчийн онцлогт тохируулан SCADA системийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хувьд технологийн олон хувилбарт шийдлүүдээс сонгож, автоматжуулалтын системийг төлөвлөх, зураг төсөл, дизайн шийдэл гаргахаас эхлээд хангамж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, интеграцчлах зэргээр түлхүүр эргүүлэх хэмжээнд хүртэл төслийг удирдан хэрэгжүүлдэг.

SCADA системийн бүрэлдэхүүн хэсгүүд:

  • Серверийн удирдлагын програм
    • Серверийн систем
    • SCADA програм хангамж
    • Өгөгдлийн сангийн програм
  • Диспетчерийн хяналтын дэлгэц
    • Ханын дэлгэцийн систем 
    • Диспетчерийн хяналтын програм хангамж
  • Програмчлагддаг логик контроллер буюу автомат удирдлагын төхөөрөмж
  • Сүлжээний тоног төхөөрөмж, дэд бүтэц
  • Мэдрэгч, хэмжүүрийн тоног төхөөрөмжүүд
  • Алсын удирдлагын пункт

SCADA системийг нэвтрүүлснээр:

  • Үйлдвэрлэлийн процессыг автоматаар хянаж удирдана. Ингэснээр хүн хүч, тээврийн зардал, түүнд зарцуулах цаг хугацааг хэмнэнэ.
  • Алдааны төлөв байдлыг урьдчилан мэдэж болзошгүй осол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийн эвдрэлийг багасгаж, ашиглалтын хугацааг уртасгана.
  • Гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд шуурхай мэдээлж, яаралтай хариу арга хэмжээ авах боломжтой болно.
  • Үйлдвэрлэлийн процессын бүх өгөгдлийг хүлээн авч архив үүсгэн хадгалах бөгөөд хадгалсан өгөгдөл дээр урт хугацаанд анализ хийх боломжтой.
  • Түүхий эд, үйлдвэрлэл, цахилгааны зардал, бүтээгдэхүүний тоо хэмжээ зэрэг бүх мэдээллийг боловсруулан төрөл бүрийн тайлан гаргаж авч болно.
  • Үйлдвэрлэлийг оновчтой удирдаж, бүтээмжийг өсгөнө.
  • Гадны элдэв халдлагаас сэргийлнэ.

Манай хэрэглэгчид:

  • “Эрдэнэт” УБҮ

  • Энержи Ресурс ХХК

  • Диспетчерийн үндэсний төв

  • Ус сувгийн удирдах газар

Бидний түнш:  

Ай Ти Зон компани нь Schneider Electric компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд Монгол дахь SI-Alliance түншээр ажиллаж байгаа. Мөн GE–IP, GE-MCS, Siemens, Endress Hauser, Moxa, Racom, Meanwell зэрэг үйлдвэрлэлийн автоматжуулалтын шийдэл нийлүүлэгчидтэй түншлэлийн харилцаатай байдаг.

Үндсэн цэс