Ханын дэлгэцэн систем

Нэгдсэн хяналтын дэлгэцийн шийдэл нь тухайн барилга, объектод ашиглагдаж байгаа бие даасан тусдаа системүүдийн хэвийн ажиллагааг нэгдсэн дэлгэцээр хянах, удирдах зорилготой юм. Мониторингийн ажлын зорилго, чиглэлээс хамаараад олон дэлгэц нийлүүлж нэг дүрс гаргах, дэлгэц тус бүр дээр өөр өөр дүрс өгөх, нэг дэлгэцийг хувааж олон дүрс гаргах гээд сонголтууд бий. Түүнчлэн хяналт, мониторингийн зориулалт, дэлгэцэд холбох системүүдийн цар хүрээнээс хамаарч 46”–65” хэмжээ бүхий тусгай зориулалтын дэлгэц болон нэмэлт удирдлагууд, эдгээрийн тоо хэмжээг тодорхойлдог.

Нэгдсэн дэлгэцийн шийдлийн давуу тал:

  • Зориулалтын дэлгэцүүдийг нийлүүлэн угсрах бөгөөд хоёр дэлгэц нийлүүлж угсрахад хүрээ нь 3.5~5.5мм болдог.
  • Зориулалтын бус дэлгэцийг энэ зорилгоор ашиглаж, хөдөлгөөнгүй дүрс удаан хугацаагаар дэлгэцэд өгөхөд дүрсний ором үлддэг. Харин зориулалтын дэлгэц ашигласан үед ийм байдал үүсэхгүй.
  • 24/7 тасралтгүй ажиллах зориулалттай.
  • Дэлгэцийн халалтаас сэргийлсэн хөргөлтийн системтэй.
  • Нэгдсэн удирдлагын програм
  • Цахилгаан зарцуулалт бага

Хаана ашиглаж болох вэ?

  • Барилгын болон үйлдвэрийн автоматжуулалтын хяналт
  • Дата төвийн хяналт
  • Камерын хяналт
  • Сүлжээ, галын дохиолол гэх мэт системүүдийг хянах
  • Нийтэд зориулсан мэдээлэл, зар сурталчилгаа зэрэг контентийг хүмүүст хүргэхэд

Манай компани 2014 оноос эхлэн нэгдсэн удирдлага, хяналтын дэлгэцийн систем байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа ба мэргэжлийн ур чадвартай инженерүүд угсралт, суурилуулалтыг хийж байна. Түүнчлэн захиалагчийн хүсэлтээр дэлгэцийн шийдэл байрлуулах өрөөний интериорын зургийг 3D хэмжээсээр гаргана. 

Манай хэрэглэгч

  • Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК

  • Хятадын Банкны Монгол дахь салбар

  • Скай Нэтворкс ХХК

Бидний түнш:

  • Samsung
  • LG
  • Matrox
  •  CYPeurope
  • Xtron
  • Vtron 

Үндсэн цэс