Сүлжээ дэд бүтцийн шийдэл

Барилгын сүлжээ, холбоо дохиоллын системүүдийг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу төлөвлөж, зураг төсөл шийдлийг оновчтой боловсруулж, суурилуулалтыг гүйцэтгэх нь системүүдийн найдвартай ажиллагааг хангах, урт хугацаанд өргөтгөл шинэчлэлт хийхэд чухал үүрэгтэй байдаг. Мэдээлэл, холбоо дохиоллын системүүдийг нэг дор шийдэн, нэгдсэн дэд бүтцээр зангидах Structured Cabling System буюу Сүлжээ дэд бүтцийн шийдлийг танилцуулж байна.

Ай Ти Зон компани нь барилгын технологийн төрөл бүрийн автоматжуулалтын шийдлүүдээ нэвтрүүлэхэд сүлжээний дэд бүтцийн шийдлийг давхар хийж ирсэн олон жилийн туршлагатай инженерүүдтэй. Бид захиалагч байгууллагын барилгын зураг төсөлд тулгуурлан системийг төлөвлөх, зураг төсөл, дизайн, шийдэл гаргахаас эхлээд, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан сүлжээ, дэд бүтцийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь бүх төрлийн барилга, ялангуяа мэдээллийн технологийн олон төрлийн шийдэл ашиглах хэрэгцээ өндөртэй барилгуудад нэн шаардлагатай байдаг.

СҮЛЖЭЭ ДЭД БҮТЦИЙН ДЭД СИСТЕМҮҮД

  1. БОСОО КАБЕЛЫН ХОЛБОЛТ
  2. ХЭВТЭЭ КАБЕЛЫН ХОЛБОЛТ
  3. ТЕХНИКИЙН ӨРӨӨНИЙ ШИЙДЭЛ
    • Сүлжээний зогсуур
    • Кабел менежмент
    • Цахилгаан, үл тасалдах тэжээл
    • Хөргөлтийн систем
    • Техникийн шал
    • Нэвтрэх, хяналтын систем
    • Газардуулга
  4. КАБЕЛЫН ЗАМЧЛАЛ СУВАГЧЛАЛЫН ШИЙДЭЛ
    • Шалны сувагчлал
    • Кабелын тавиур
    • Кабел далдлагч

Манай хэрэглэгчид:

  • Монголын Алт ХХК
  • М-Си-Эс Холдинг
  • М-Си-Эс Проперти ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Сангийн яам
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • UNDP-НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
  • Сэнтрал тауэр гэх мэт

Бидний түнш:

  • CT-Link
  • Schneider Electric
  • ZTT
  • TOTEN
  • FOBO Access Floor Co.,LTD
  • Legrand

Үндсэн цэс