“Mongolian Open 2015 International Darts Tournament” тэмцээн боллоо

Нийтэлсэн: 2015.08.20 | |

Олон улсын Дартсын нээлттэй тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд Сүнжин Гранд зочид буудалд боллоо.

Монгол улсад дартсын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд түлхэц болох, дэлхийд данстай шилдэг тамирчдыг төрүүлэх, тус спортын төрлийг үндэсний олимпийн хороонд гишүүнчлэлтэй болгож цаашид Олимпийн наадмын төрөлд оруулахад уг тэмцээний зорилго оршиж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд Филиппин, Орос, Хятад, Белги, Монголын 130 орчим тамирчид оролцож, багийн болон эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, өсвөрийн ганцаарчилсан болон холимог хосын төрлүүдээр өрсөлдсөн байна.

Тэмцээний дүнгээс танилцуулбал:

Багийн төрөлд Филиппин улсын баг

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Филиппин улсын тамирчин Prussian

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Эрдэнэчимэг (2013 оны Дэлхийн цомын аварга, 2013 оны Хонг Конгийн нээлттэй тэмцээний багийн төрлийн хүрэл медальт, Монгол улсын гурван удаагийн аварга) 

Өсвөрийн тамирчдын төрөлд Б.Анхбаяр (2014 оны Дэлхийн цомын өсвөрийн багийн мөнгөн медальт, Хонг Конгийн нээлттэй тэмцээний өсвөрийн аварга, 2015 оны Бээжингийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт)
Холимог хосын төрөлд Филиппин Prussian, Angie нар тус тус тэргүүн байрыг эзэлжээ.

Тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээний зохион байгуулагчаар Ай Ти Зон компани Mогул брэнд хамтран ажилласан юм. 

Үндсэн цэс