“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам амжилттай боллоо

Нийтэлсэн: 2015.08.20 | |

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна. Шилдэг бүтээлийн эздийг Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, мөнгөн шагналаар урамшуулсан байна. Наадмыг зохион байгуулахад Ай Ти Зон компани Канон брэнд хамтран ажилласан юм.

Та наадмын шилдэг бүтээл болох “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээлийг дараах линкээс үзнэ үү.

https://www.youtube.com/watch?t=18&v=Io_kxLia6dE

Үндсэн цэс