SECURITY TRANSFORMATION ФОРУМААС ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

Нийтэлсэн: 2018.11.07 | |

CCIE Аюулгүй байдлын мэргэжилтэн, Ай Ти Зон компанийн Дижитал Технологийн газрын дарга

Үндсэн илтгэгч Нипон Комонсуван, RSA Security компанийн Бүс нутаг хариуцсан төлөөлөгч

Үндсэн илтгэгч Патрик Хуй, Фортинэт компанийн Бүс нутаг хариуцсан ахлах менежер

Үндсэн илтгэгч Б.Цээсүрэн, Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Security Transformation форум нь Шинэ үеийн дижитал орчинд Аюулгүй байдлыг бүрэн хамгаалах шийдлүүдийг танилцуулснаараа онцлог болсон билээ. Эрчимтэй хөгжин буй цахим эрин биднээс аюулгүй байдлын "Дараа үеийн технологийг" ухаалаг шийдэлтэй хамт шаардах болсон. Форумын илтгэлүүдээс дараах илтгэлүүдийг онцоллоо.

STFourm Онцлох илтгэл №1

Шинэ дижитал эриний Аюулгүй байдал

  • КШУ-ны доктор, Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн
  • Ай Ти Зон компанийн Дэд захирал А.Адъяа

“2020 он гэхэд нийт Дижитал бизнесүүдийн 60%-д нь доголдол үүснэ” хэмээн илтгэлээ эхэлсэн түүний илтгэл Шинэ эринд аюулгүй байдал хэрхэн өөрчлөгдөж, өөр зүйлсүүдтэй нэгдэж байгааг онцолсон.

Бидний мэдэх Мэдээллийн аюулгүй байдлаас гадна Биет аюулгүй байдалтай нэгдэж эхэлсэн нь Шинэ үеийн аюулгүй байдлын онцлог аж. Илүү дэлгэрэнгүй үзэх. 

 

STForum Онцлох илтгэл №2

Adapting Machine Learning To Your Security Transformation

  • Patrick Hui, Дэлхийд тэргүүлэгч хамгаалалтын Fortinet компанийн Хонг Конг/Mакау/Монголын Бүс нутаг хариуцсан Бизнесийн хөгжлийн менежер

Machine Learning буюу өөрөө суралцах алгоритм нь Аюулгүй байдлыг илүү эрсдэл багатай болгодог. Халдлага, эрсдэл учирдаг суваг, тохиолдлуудыг судалснаар илүү Аюулгүй Байдлын Шинэчлэлтийг жинхэнэ утгаар нь бүтээх боломжтой. Илүү дэлгэрэнгүй үзэх.

STForum Онцлох Илтгэл №3

“Journey To Advance SOC-Best Practice For Threat Detection And Incident Response”

  • Нипон Комонсуван, RSA Security компанийн Бүс нутаг хариуцсан ASOC Бизнесийн газрын захирал


Аюулгүй байдлыг нэгдсэн системд оруулах нь бүгдийг нэг цонхноос хянаж, удирдах боломжийг олгодог. SOC буюу Security operation Center нь сүлжээ, дата бааз, имейл, вэб аппликэйшн гэх мэт бүх түвшний хамгаалалтыг нэгтгэн харуулах шийдэл юм. Үүнийг үр ашигтайгаар нь бүтээх аргачлал болон шилдэг практикуудыг танилцуулсан. Илүү дэлгэрэнггүй үзэх. 

 

Үндсэн цэс