Аюулгүй байдлын цогц шийдэл танилцуулсан SECURITY TRANSFORMATION форум амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2018.11.05 | |

Үндсэн Илтгэгч Патрик Хуй, Fortinet компанийн Бүс нутаг хариуцсан менежер

Үндсэн Илтгэгч А.Адъяа, Ай Ти Зон компанийн Дэд захирал

Үндсэн Илтгэгч Б.Цээсүрэн, Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал, Computer Science Ph.D

Хамгаалалтын технологийн дараа үеийн шийдлүүдийн бодит боломж, давуу талыг инноаваци бүтээгчдээс нь сонсож,  технологийн экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөх боломжийг олгосон “Security Transformation” форум өчигдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Форумын үеэр IT Security болоод Physical Security аль альныг нэгтгэсэн цогц аюулгүй байдлыг хангах арав гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, амжилттай зохион байгуулагдлаа. Дижитал шилжилт өрнөж буй өнөө үед энэхүү шийдлүүд нь байгууллагын болоод хувь хүний аюулгүй байдлыг 360 градуст бүрхэн хамгаалах боломжийг олгодог аж.

Форумын үеэр арав гаруй сэдвээр дотоодын болон гаднын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

Мөн технологийн манлайлагч FortinetDell EMCRadwareCiscoHP EnterpriseAxis компаниудын төлөөлөгчид "Next Generation Security"  буюу "Дараа үеийн аюулгүй байдал"-ын шийдлүүдээ танилцуулж, Монголын томоохон компаниуд дээр хийсэн зарим бодит туршлагаа хуваалцсан нь онцлог байлаа.

Цахим аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хэн бүхэнд нээлттэй болсон энэ удаагийн форумын ач холбогдлын талаар зохион байгуулагч "Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга, CCIE security, ISO 27001 Lead Auditor, Cisco security specialist Х.Баяржаргал,
"Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал,-Бид форумаараа зөвхөн нэг гүйцэтгэгчийг онцлох бус цогцоор нь энэ асуудлыг шийдэхэд дөхөм болохыг зорьж байна. Дижитал аюулгүй байдал нь цахим болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Тэгэхээр бид хэрэглэгчдэд нэг удаагийн үйл ажиллагаанд оролцоод өөрийн аюулгүй байдлаа цогцоор нь харах боломжийг олгож байгаа юм.

Мөн технологи ярихаас гадна бусад компаниуд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа, хэрхэн хэрэгжүүлсэн талаар сайн туршлагыг хуваалцах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын түвшингээ үнэлж, цаашид юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна.

Бид форумаараа дэлхийн чиг хандлага болон монголын өнөөгийн байдал ямар байгааг онцлон ярихыг зорьж байна. Мөн дэлхийн тэргүүлэгч компаниудын шийдлүүдийг санал болгож, ямар үнэ цэн бий болгож чадах вэ гэдгийг харуулж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэгч компаниудын шийдлүүдийг санал болгож, ямар үнэ цэнэ бий болгож чадах вэ гэдгийг харуулж байна

Бид аль нэг компани гэхээс илүүтэй том зургаар нь харж, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар зорьж анх удаагийн форумаа хийж байна гэлээ.

Хууль журам, технологи, байгууллагуудынх нь энэ талаарх мэдээлэл, хамтын ажиллагаа, дотоод үйл ажиллагаа гэх мэтийг үндэслэн жагсаалтыг гаргадаг. Олон улсын аюулгүй байдлын индекс судалгаанд манай улс 200 орноос 104-т жагсжээ.

“Жил ирэх тусам цахим аюулгүй байдалд анхаарал хандуулж байна. Гэхдээ бидэнд тулгамдаж буй нэг асуудал нь хүмүүс цахим аюулгүй байдал гэхээр уламжлалт сэтгэхүйгээр ханддаг. Гэтэл дижитал бизнесийн үед уламжлалт аргууд хангалтгүй болж байна. Тиймээс үүнийг дараагийн шатанд зайлшгүй шилжүүлэх шаардлага гарч байна. Тиймээс цахим болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хамтад нь хэрэгжүүлж байж танай байгууллага аюулгүй байх боломжтой” гэдгийг ч тэрбээр хэлж байв.

Үндсэн цэс