SECURITY TRANSFORMATION: Аюулгүй байдлын форум зохион байгуулагдах гэж байна

Нийтэлсэн: 2018.10.25 | |

Монгол улс, Улаанбаатар хот.

Дижитал шилжилттэй зэрэгцэн аюулгүй байдлын шинэчлэлтийг өрнүүлэх "амин чухал" цаг мөчтэй бид нүүр туллаа. Эрчимтэй хөгжин буй цахим эрин аюулгүй байдлын хамгаалалтын "Дараа үеийн технологийг" шаардах болов. Эдгээрийг нэг дороос танилцуулах "Security Transformation 2018” форум 11 сарын 1-нд зохион байгуулагдах гэж байна.

 

Тус форумд аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч Fortinet, Dell EMC, Radware, Cisco, HP Enterprise, Axis компаниудын эрхэм төлөөлөгчид хүрэлцэн ирж "Next Generation Security"  буюу "Дараа үеийн аюулгүй байдал"-ын шийдлүүдээ танилцуулах бөгөөд Монголын томоохон компаниуд дээр хийгдсэн зарим бодит туршлагаа хуваалцах юм.

 

Форумын үйл ажиллагаанд байгууллагуудын мэдээллийн технологи, аюулгүй байдлын мэргэжилтнүүд  нэг дор уригдан оролцох бөгөөд форумын үйл ажиллагааг дэмжигч компаниудын хүсэлтээр олон нийтэд аюулгүй байдлын хамгаалалтын технологийн талаарх мэдлэг, мэдээллийг дэлгэрүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд нээлттэй бүртгэл давхар хийгдэх боллоо.

 

Хэрэв та аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн талаар сонирхон судалдаг, тохирох шийдлээ эрэлхийлж буй бол Security Transformation Forum–д бүртгүүлж, бидэнтэй хамт мэдлэгээ тэлээрэй.

 

Бүртгэл http://itzone.mn/cdn/events/STF-2018 хуудаснаа хийгдэж байна. Суудлын тоо хязгаартай тул эхний бүртгүүлсэн 30 хүнээр хаагдах юм. Бүртгэлийн ямар нэгэн хураамжгүйг танд дуулгая.

Хамгаалалтын технологийн дараа үеийн шийдлүүдийн бодит боломж, давуу талыг инноаваци бүтээгчдээс нь сонсож,  технологийн экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөн нэгэн өдрийг өнгөрүүлцгээе.

 

Форумын мэдээлэл үзэх: Security Transformation

Ивээн тэтгэгч: Fortinet, Dell EMC, Radware, Cisco, HP Enterprise, Axis

Зохион байгуулагч: Ай Ти Зон 

 

Үндсэн цэс