ICT Expo 2018-ийн ШИЛДЭГ САНААЧЛАГААР Ай Ти Зон компани шалгарлаа

Нийтэлсэн: 2018.10.05 | |

Дэлгүүрийн ухаалаг шийдэл

Хяналт, хамгаалалтын шийдлүүд

Dahua X820, Тусгай зориулалтын дрон

Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем

Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT Expo 2018 өнгөрсөн 9-р сарын 30-аас 10-р сарын 2н хүртэл Мишээл Экспо, үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа. Жил болгон мэдээллийн технологийн тэргүүлэгч бүх байгууллагууд энэхүү үзэсгэлэнд өөрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулж өнөө цаг үед тулгарч буй асуудлууд болон тэдгээрийн шийдлүүдийг хэлэлцүүлдэг билээ.

ICT Expo нь жил болгон уламжлал болгож "ШИЛДЭГ" номинацуудыг тодруулдгаас Ай Ти Зон компани нь “ШИЛДЭГ САНААЧЛАГА” гэх нэр хүндтэй цолоор шагнагдлаа. Мэдээллийн технологийн салбарт 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Ай Ти Зон компани нь энэ жилийн экспогоор хяналт, хамгаалалтын системээр дэлхийд тэргүүлэгч Дахуа брэндийн цогц шийдлүүдийг танилцуулсан бөгөөд онцлох шийдлүүдээс танилцуулахад:

  • Ухаалаг дэлгүүр
  • Ухаалаг барилгын менежментийн систем
  • Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем
  • Дугаар таних систем
  • Тусгай зориулалтын дрон

Ухаалаг дэлгүүрийн систем нь орж гарч буй бүхий л үйлчлүүлэгчдийг тоолж, нас хүйсийг тодорхойлон өөрийн бүртгэлд оруулах, хамгийн их хүн үйлчлүүлж буй хэсгийг тодорхойлох, зогсоолын урсгалыг бүрэн хянаж, зохицуулалт хийх зэрэг боломжуудыг олгож байгаа юм. Уг шийдлийг ашиглан тухайн байгууллага борлуулалтын үр дүнд нөлөөлөхүйц дүн шинжилгээ гаргах боломжтойгоос гадна аливаа эрсдэл учруулах магадлалтай этгээд, нөхцөл байдлыг хяналтын системээр дамжуулан сэрэмжлүүлдгээрээ онцлог.

Ай Ти Зон компани нь 2016 оноос Дахуа брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд Ай Ти Зон компанийн инженерүүд Монголын нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлогт зориулж шийдлийг хүргүүлж байна. Хэрэв та эдгээр шийдлүүдийг сонирхож байгаа бол Ай Ти Зон компанийн Систем Интеграцчлал, Автоматжуулалтын газартай холбогдоорой. Утас: 86062303, 89105060, 88088708

Үндсэн цэс