Технологийн экспертүүдийн дунд Dell EMC Hackathon тэмцээн зохион байгуулагдах гэж байна

Нийтэлсэн: 2018.08.30 | |

Улсын хэмжээнд мэдээллийн технологийн томоохон дэд бүтцийг эзэмшигч байгууллагуудын IT экспертүүд Mission Critical Hyper-Converged дэд бүтцийг 7 цагт бүтээж өрсөлдөх Dell EMC Hackathon зохион байгуулагдахаар боллоо.

 

Монгол улс, Улаанбаатар хот,

Технологийн үсрэнгүй хөгжил нь бидэнд хурдтай хөгжих, улам илүү бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгосоор байна. Сайн сайхны төлөө бүтээсэн бүхэнд таамаглаагүй эрсдэл, халдлага алхам тутамд тохиох боллоо. Гэнэтийн аюулаас найдвартай хамгаалж, бизнесийн тасалдалгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй Mission Critical System хариуцагч экспертүүдийн дунд "Dell EMC Hackathon" тэмцээн зохион байгуулагдах гэж байна.


9-р сарын 15-нд Hub Innovation Center-т зохион байгуулагдах тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Dell EMC, ITZone компаниуд ажиллаж байгаа бөгөөд тэмцээн олон нийтэд нээлттэй, ил тод явагдах юм. Тус тэмцээнийг очиж үзэхийг хүсвэл http://itzone.mn/cdn/events/dell-emc-hackathon-2018/ хаягаар орж бүртгүүлээрэй.


Мэдээллийн технологид суурилан орон даяар үйлчилгээгээ хүргэн ажилладаг төрийн болон хувийн байгууллагуудын систем хормын төдий саатахад тухайн байгууллагадаа төдийгүй харилцагч, хэрэглэгчдэд өндөр эрсдэл учруулдаг. Энэхүү эрсдэлээс 7 хоногийн 24 цагийн турш найдвартай хамгаалж, тогтвортой ажиллагааг хангагч эрхмүүд бол Mission Critical System –ийн инженерүүд юм. Тэд шинэ технологиудыг богино хугацаанд сурч, эзэмшин, үндсэн системээ зогсоолгүйгээр шинэчлэлтийг нэвтрүүлэх ур чадвар эзэмшсэн байдгаараа технологийн экспертүүд хэмээн нэрлэгддэг билээ. Тэдний дунд явагдах энэ удаагийн хакатоны гол даалгавар нь энгийн X86 серверүүдийг HCI, DPS технологитой интеграцчлан, анхны суурилуулалт тохиргооноос авахуулаад хамгаалалтын шийдэл хүртэл бүрэн системээр нь Mission Critical Hyper-Converged Infrastructure-ийг 7 цагийн хугацаанд бүтээх юм.


Dell EMC –ийн Монгол дах төлөөлөгч Т.Сэлэнгэ хэлэхдээ ”Hyper-Converged дэд бүтэц нь дэлхий дахинаа нэвтрээд төд удаагүй байгаа. Тус технологид суурилан дижитал шилжилт дэлхий дахинаа явагдаж байгаа энэ цаг үед Монгол инженерүүд 7 цагийн хугацаанд Hyper-Converged дэд бүтцийг иж бүрэн системтэй нь босгоно гэдэг нь Монголын технологийн экспертүүдийн ур чадварыг дэлхийн хэмжээнд эн тэнцүү гэдгийг нотлох юм” хэмээв.


Dell EMC Hackаthon тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Dell EMC компанийн Системийн ахлах инженер Майкл Ким, Dell EMC Mongolia -ийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Л.Баянзул, Ай Ти Зон ХХК-ийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Б.Төрмөнх нар багтаж байна. Харин тус тэмцээний ментороор Ай Ти Зон компанийн сервер, сторэйж эскперт Н.Баярсайхан, Систем эксперт Г.Баяржаргал, Дата эксперт Б.Сүхбаатар нар ажиллахаар болжээ.


Dell EMC Hackathon-д байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, сервер, сүлжээ, сторэйж, датаг хариуцан ажилладаг, үндсэн ажилтнаар 1-ээс доошгүй жил ажилласан инженерүүд 3 хүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой юм. Тэмцээнд нийт 12 багийг шалгаруулан өрсөлдүүлэх бөгөөд түрүүлсэн баг Сингапур улсад “Dell EMC - EBC Tour” хийх эрхээр шагнагдах юм. Оролцогчдын бүртгэл 09.04-ний өдрийн 24:00 цагт хүртэл явагдах бол, үзэгчийн бүртгэл 09.14-ний өдрөөр хаагдана.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл үзэх: Dell EMC Hackathon

Үндсэн цэс