"Бидний Цөөхөн Монголчууд" канон брэндийг сонголоо

Нийтэлсэн: 2018.05.30 | |

Ай Ти Зон компанийн Дэд захирал У.Эрдэнэбямба

2018.05.30 өдөр. Дэлхий ертөнц түүний дотор хүн төрөлхтөн, хот суурин, эд зүйлс хурдацтай хувьсан өөрчлөгдөж, суурин соёл иргэншил өндөр хөгжихийн хэрээр монголчууд та бидний хэдэн мянган жилийн түүхт агуу нүүдэлчин соёл, уламжлалт ахуй амьдрал, зан заншил, үнэт зүйлс, үндэсний дархлаа хумигдан мартагдсаар байна.

Монгол эх орныхоо үнэт баялаг, өв соёл, үзэсгэлэнт байгаль, уудам нутаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястангуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зургаар баримтжуулан үлдээхээр  “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан  2 дахь жилдээ ажиллаж байна.  

Нийгмийн үнэт зүйлсийн төлөө, төслийн багийнхны  нөр их хөдөлмөрийг дэмжин Канон Сингапур компаниас Монгол соёлыг гэрэл зургаар дамжуулан дэлхий дахинаа түгээх гүүр болж урт хугацаанд хамтран ажиллахаар болж, Хамтын ажиллагааны санамж бичигт Талууд гарын үсэг зуралцлаа.

Канон Сингапур компанийн төлөөлөгч Жонни НЖ энэхүү хамтын ажиллагаанд зорин хүрэлцэн ирсэн бөгөөд "  Бидний Цөөхөн Монголчууд төсөл Монголын түүхийг бүтээж, түүнийгээ Каноны дурангаар дэлхий дахинд түгээж буйд би үнэхээр их баяртай байна" гэж дурдаж байлаа.

Эдүгээ Монголын зах зээлд албан ёсоор  17 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Канон” брэнд нь Монгол залуусын бүтээлч сэтгэлгээ, “Ногоон”  хоббиг хөгжүүлэх зорилгоор нийгмийн төсөл хөтөлбөрүүдтэй байнга хамтран ажиллаж, Канон Монголиа гэрэл зургийн порталаар дамжуулан залуус хоорондоо өөрсдийн гэрэл зургийн туршлага, мэдлэгээ  хуваалцах, суралцах, хөгжих боломжийг олгодог юм. Канон брэнд нь “Бидний цөөхөн Монголчууд”  төсөлтэй хамтарснаар нэг талаас төслийн багийнхан гэрэл зургийн найдвартай, бат бөх техник хэрэгслээр хангагдахын зэрэгцээ төслийн хүрээнд нийтлэгдэж буй бүхий л имидж  зургууд нь Монгол залуустаа төдийгүй, Канон глобал түвшинд гэрэл зургийн санд албан ёсоор нийтлэгдэж, дэлхийн олон олон залуусыг Монгол орныхоо өвөрмөц соёлоороо татах эхлэл болох болов уу.

Мөнхчулуун сангийн тэргүүн М.Зоригт нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийг  хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 жилийн хугацаанд Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин газрууд, мөн дэлхийгээр тархсан  Монголчууддаа хүрэх бөгөөд уг ажлын хүрээнд   ивээн  тэтгэгчээр Канон брэнд хамтран ажиллахаар боллоо.

Үндсэн цэс