Ай Ти Зон компани Монголдоо анхдагч "ORACLE CLOUD FIRST" цом хүртлээ

Нийтэлсэн: 2018.05.21 | |

Oracle Cloud First Trophy

Үүлэн шийдэл буюу Клауд систем мэдээллийн технологид нэвтэрснээр бидний өдөр тутмын бүтээмж огцом өгч, хэмнэлт, үр ашиг нэмэгдсээр байгаа билээ. Ай Ти Зон компани 2016 оноос эхлэн дэлхийн шилдэг IT provider Oracle компанитай хамтран Монголд дата төвийн клауд цогц системийг хангаж эхэлсэн.

Өнгөрсөн сард Монгол улсын мэдээллийн технологийн зах зээлд тэргүүлэгч Ай Ти Зон компани Москва хот, Raddisson зочид буудалд зохион байгуулагдсан Oracle EMEA partner event 2018 арга хэмжээнээс Oracle “Cloud First” Partner of the Year шагналд нэр дэвшиж, шагнал авлаа.

 ‘Cloud First’ шагнал нь Oracle-н клауд үйлчилгээг харилцагч байгууллагууддаа хамгийн түрүүнд амжилттай хүргэж, нэвтрүүлсэн Oracle-н түнш байгууллагуудад олгогддог бөгөөд Ай Ти Зон компани Oracle-н Хойд Африк, Зүүн Европ, EвроАзийн бүс нутагт “оны шилдэг түнш байгууллага”-н нэг болсон сайн мэдээ байлаа.  Ай Ти Зон компани харилцагч байгууллагуудынхаа клауд руу шилжих үйл явцын аль үе шатанд байгаагаас үл хамааран Cloud стратегийг хэрэгжүүлэхэд туслан, бизнес хөгжүүлэлт, маркетинг, инженерийн техникийн бүхий л нөөц болон дэмжлэг туслалцаагаар найдвартай үйлчилгээг үзүүлсээр байна.

Түүнчлэн тус шагналаар Oracle компани тухайн зах зээлд тэргүүлэгч түнш байгууллагын инноваци, туршлага, ур чадвар, бизнесийн амжилт ололтыг хүлээн зөвшөөрсний илрэл боллоо.

Үндсэн цэс