Big Data Workshop зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2018.04.09 | |

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

Өгөгдлийн үнэ цэнийг бий болгохын тулд бид нэн түрүүнд өгөгдлөө цэгцэлж, түүнээс үр дүн гаргах хэрэгцээтэй байдаг билээ. Дата центертээ маш олон хадгалах сторейж, сервер худалдаж авахаас илүүтэй Үүлэн орон зайд хадгалж, түүн дээрээ анализ хийх Oracle-Big data Cloud Service-ийг ашиглах нь зөв шийдэл болж байгаа юм.

Big Data Cloud Service нь өгөгдлийг маш цэгцтэй байдлаар нэгтгэн, нэг үүлэн аккаунтад хадгалах гол зорилготой. Мэдээж хэрэг Мэдээллийн Аюулгүй байдал, админы ажиллах програм хангамж, бүтээмж, анализ хийх дагалдах шинж чанаруудыг өөртөө нэгтгэсэн байдаг.

Өнгөрсөн баасан гарагт Блью Скай барилгын 4 давхарт  Big Data Workshop буюу хэрхэн тухайн их өгөгдлийн системийг ашиглах, цэгцтэйгээр цугларсан их өгөгдөл дээр анализ хийж, бизнесийн үр ашигтай тайлангуудыг гарган авах талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтаар туршилтын системийн ашиглах заавар, бэлэн өгөгдөл дээр мэргэжилтнүүдээр дамжуулан дадлага, үнэ цэнэ, ашиглах хэрэглээ зэргийг нь хүргэсэн.

Big Data Cloud Service нь Hadoop, Spark, Kafka гэх мэт автоматжуулалтын систем, Embedded Edge Nodes, сторейж, мэдээллийн аюулгүй байдлын бүрэн шийдэлтэйгээ хамтатган ашиглах, Big Data SQL Cloud Service-рүү өргөтгөн ашиглах боломжтойгоороо давуу талтай.

Дараагийн сургалтад хамрагдахыг хүсвэл энд дарна уу

Үндсэн цэс