ХЯНАЛТЫН КАМЕРААР БИЗНЕСИЙН ҮР ӨГӨӨЖӨӨ ӨСГӨХ НЬ

Нийтэлсэн: 2018.03.31 | |

Dahua Showroom

Технологийн хөгжлийг дагаад хяналтын камерын технологи бизнест бодит үнэ цэнэ өгдөг, орлого олох хэрэгсэл болдог болсон байна. Зөвхөн хянах, харах хэрэгцээгээ хэдийн давж, дүрсэнд тулгуурласан төсөөлөшгүй олон боломжуудыг өөртөө шингээн тасралтгүй хөгжсөөр. Гэсэн хэдий ч бид хяналтын камер гэлтгүй бусад технологиудаа бүрэн гүйцэт ашигладдаггүй.

Хяналтын камер нь зөвхөн дүрсийг харж буулгах бус тэдгээр дүрсэн дээр анализ хийж, таамаглал дэвшүүлэх, царай таних, дулаан мэдрэх, хүн тоолох гэх мэт чадамжтай болжээ. Жишээ нь: Та хувийн жижиг дэлгүүртэй байлаа гэж бодьё. Дулаан мэдэрдэг хяналтын камер дэлгүүртээ суулгасан тохиолдолд - Үйлчлүүлэгчид аль хэсгээр нь илүү их, илүү бага явж байна? Яагаад зөвхөн тэр хэсгээр бага яваад байна? гэдгийг дулааны зураглалаас гарах анализаас харж болно. Тухайн хөл хөдөлгөөн багатай хэсэгт ямар бүтээгдэхүүн тавьбал илүү их явах вэ? илүү их бараа зарагдах вэ?  гэдэг анализ, таамаглал эндээс гарч болох юм. Хяналтын камер дээр суурилсан аналитик хийдэг программ хангамжууд 2 төрлөөр хөгжүүлэлт хийгдэж байна.

Нэгдүгээрт төвлөрсөн буюу сервер клиент бүтэцтэй зөвхөн дүрсэн дээр анализ хийгч программ хангамжууд үүнд Milestone брэнд дэлхийд тэргүүлдэг.

Хоёрдугаарт хяналтын камер үйлдвэрлэгч нар камер дээр нь өөр дээрээ анализ хийх боломжийг бий болгосон. Энэ боломжийг бий болгосноор камер нь өөр дээрээ хүн тоолох, дугаар таних, дараалал тоолох, хүний нас тодорхойлох гэх мэт өгөгдлийг шууд боловсруулж байна.

Хяналтын камерын үйлдвэрлэлд Dahua Technology нь 2014 оноос дэлхийн видео тандалтын тоног төхөөрөмжийн зах зээлд 2-т бичигдсэн ба 2017 онд Олон Улсын аюулгүй байдлын топ 50 компаниас 3-рт орсон хамгийн өсөллтэй технологи бүтээгч болж хувираад байна.

Монголд 2017 оноос эхлэн “Dahua showroom” нь албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. “Showroom” гэдэг нь шинэ технологийн шийдлүүдийг бодитоор мэдрэх боломжтойгоос гадна мэргэжлийн ажилтан тухайн харилцагчдын нөхцөл байдал онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх бүхий л зөвлөгөө шийдлүүдийг гаргаж байгаа явдал юм.

 

 

Та “Dahua Showroom” холбогдохыг хүсвэл
77312424, 99006008, 95952303 дугаарт холбогдоно уу.

Та “Dahua Showroom” холбогдохыг хүсвэл дараах дугаарт холбогдоно уу. 

1.       ТОТАЛ ТЕХНОЛОГИ ХХК – 80100065 80100095

2.       МАСТЕР СИСТЕМС ХХК -  91001109

3.       ӨНӨТЭГШ АРВИЖИХ ХХК – 99006008

4.       ЮУКОМ ГРУПП ХХК – 88115507

5.       АМИК ПОВЕР ХХК – 99992040

6.       ТӨГС ХУРЦ КОНСАЛТИНГ ХХК - 99104226

Үндсэн цэс