Майкрософт: ТА ҮҮЛНЭЭС АЖИЛЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Нийтэлсэн: 2018.03.11 | |

Хичээж ажиллахаас илүүтэй бүтээмжтэй ажиллах нь өнөө цагийн гол зарчим болжээ. Хувь хүнээс гадна байгууллагын хувьд ч гэсэн ажилтнууд дундын платформ дээр нэгдсэн байдлаар ажиллах нь илүү үр дүнтэй байдаг.

 Майкрософтын гаргадаг лицензтэй бүтээгдэхүүнүүд нь Office 365 багц програм болон Windows Server гэсэн 2 ангилалд хуваагддаг бөгөөд Office 365-ийн багц програмгүйгээр бид өдөр тутмын ажлаа төсөөлөхийн аргагүй.

Office 365 нь дотроо Outlook мейл сервер, Skype business voice chat, Word, Excel г.м ажлын програмуудыг бүгдийг нь үүлэн шийдэлтэй холбож, гар утаснаас нэвтрэх боломжтой болгосон байдгаараа онцлог. Мэдээж лицензээр нэг дор худалдан авснаар нэг байгууллагын бүх ажилтнууд домейн нэрээрээ хоорондоо чатлаж, ажлаа төлөвлөж, Үүлнээс файлаа татан хаана ч гар утаснаасаа аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж ажлын бүтээмжийг 320% нэмэгдүүлдэг нь тодорхой болсон юм.

Нөгөө талаар байгууллагын хамгийн том хөрөнгө болон Дата серверийг хөтлөх Windows Server нь 50 төхөөрөмжөөс тухайн дата центер лүү хандах эрх, Дата алдагдал 73%-аар бууруулах хамгаалалтын хамт авдаг байна. Нэг удаагийн лиценз төлөлтөөр бүрэн хамгаалагдсан Дата центерийн шийдлийг, аюулгүй байдалтай нь хамт эзэмшиж болох аж.

Өнгөрсөн долоо хоногт Майкрософтын монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай Ти Зон компаниас зохион байгуулсан бизнес уулзалт Майкрософтын Бизнес Хөгжил Хариуцсан Бямбасүрэн дээрх лицензэт бүтээгдэхүүнүүд нь “Ажлын бүтээмжийг маш өндөр болгож, Бизнест урт хугацааны далд үнэ цэнэ, аюулгүй байдлыг олгодог” хэмээн онцолж байсан юм.

 

Бизнесийнхээ бүтээмжийг өсгөж, Үүлнээс ажиллахад бэлэн үү? 

Майкрософт компанийн Албан ёсны төлөөлөгч Ай Ти Зон 

Үндсэн цэс