DellEMC форум 2018 зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2018.02.22 | |

Jeffrey Wiggins DellEMC төлөөлөгч

DellEMC Форум- Технологийн хурдад өөрийгөө сорь

 

Өндөр технологи, инновациуд улс орны хөгжил болоод, бизнесийн хэмнэлийг өөрчилж, цахим хувьсгалын шинэ эрин эхэлж байгаа энэ үед DellEMC брэнд дэлхий даяар DellEMC Forum зохион IT салбарынханд зориулан зохион байгуулдаг.

Энэ жишгээр Монголын мэдээллийн технологийн салбарын анхны томоохон арга хэмжээ болгон DellEMC Challenge Yourself форумыг 2 сарын 21нд Шангри Ла зочид буудалд болж өнгөрлөө.

Dell брэндийн албан ёсны дистрибьютер болох Ай Ти Зон компани, Саммит Компьютер Технологийн компаниуд DellEMC Mongolia байгууллагатай хамтран энэхүү форумыг 200 гаруй технологийн экспертүүдийг хамран амжилттай зохион байгууллаа.

Монголын мэдээллийн технологийн салбарын IT мэргэжилтнүүд, экспертүүд, удирдлагууд, харилцагчид, нийлүүлэгчид бүгд хамтдаа дата центерийн шийдэл, дэд бүтцийн шийдэл, Scale IO, Цахим шилжилт талаарх тулгарсан асуудал, шийдэл, илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

 

DellEMC форумд Австрали, Хонг Конг, Сингапур, Казакстан, Энэтхэг гэх мэт нийт 8 орны төлөөлөгчид ирж, ирээдүйг хөтлөх шинэ эриний дэд бүтэц, цогц шийдлийг танилцуулж, илтгэл тавьсан нь харилцагчид төдийгүй технологийн экспертүүдэд ОУ-ын харилцаа холбоо тогтоох улмаар Монголын технологийн чиг хандлагыг тогтоох эхлэл боллоо.

Монголын компьютерын зах зээлийн 90 орчим хувийг эзэлдэг Dell брэнд өдгөө Монголд 19 жилийн турш технологийн салбарт түүчээлсээр байгаа билээ. 

 

DellEMC талаарх PDF файл татах бол энд дарна уу

Үндсэн цэс