CISCO - ДАТА ЦЕНТЕРИЙН ШИНЭ ҮЕ ТАНИЛЦУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2018.01.25 | |

Cisco-ийн Монголын бүс нутаг хариуцсан менежер Mason Mei

Cisco-ийн Монголын бүс нутаг хариуцсан менежер Mason Mei

Ай Ти Зон, Дижитал Технологийн газрын дарга Х.Баяржаргал

Ай Ти Зон, Дижитал Технологийн газрын дарга Х.Баяржаргал

 

Үүлэн системд суурилсан аппликейшнууд бүхий л салбарыг өөрчилж, биднийг Дижитал эрин рүү хөтөлж байна. Cisco Global Cloud Index-д дурдсанаар сүүлийн жилүүдэд нийт дата центрт эзлэх уламжлалт дата центрийн хувийн жин буурч, клауд дата центрийн эзлэх хувийн жин өсч байгаа бөгөөд 2020 он гэхэд 92%-д хүрнэ гэсэн үр дүн гарсан байна.

Ай Ти Зон ХХК-аас өнгөрсөн пүрэв гаригт Cisco компанитай хамтран “Data Center Solution” сэдэвт дата центрийн чиг хандлага, түүний цогц систем, шийдлүүд болох Cisco Hyperconverged System, UCS Server, ESA буюу И-мэйлийн хамгаалалтын шийдлүүдийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Уламжлалт дата центерийн шийдлийг халж, шинэ үеийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр Cisco брэнд бизнесийн байгууллагуудад датагаа маш найдвартай хянаж удирдахуйц Private cloud, Public Cloud дата центерийн хувилбаруудыг санал болгож байна. Эдгээр шийдлүүд нь хөрөнгө оруулалтын, үйл ажиллагааны зардал бага бөгөөд илүү хурдтайгаар ажиллах хосолсон дата центр гэдэг утгаараа онцлог. Үүлэн болон суурин дата центерийг хослуулан ашиглах нь датаг эмх цэгцтэй найдвартай хадгалах, нууцлалын зэрэгтэй дата болоод энгийн датаг салган байрлуулах эрсдэл багатай шийдэл аж. 

 Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсах боломжтой

Тус арга хэмжээний үеэр Ай Ти Зон ХХК-ны Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал Дата центр ASAP архитектур (Analyze, Simplify, Automate, Protect) зэрэг шинэлэг шийдлүүдийн талаар илтгэлээ. Түүнчлэн Cisco компанийн Монголын бүс нутаг хариуцсан менежер Mason Mei Cisco орчин үеийн шинэ хандлагын талаар танилцуулж, Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсах боломжтой” хэмээн цохон дурдаж байлаа.


 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Үндсэн цэс