Ази номхон далайн орнуудад танигдсан "Алтан Цом"-н эзнээр Ай Ти Зон шалгарлаа

Нийтэлсэн: 2017.12.25 | |

“Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдийг дэмжин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Entrepreneur” 2017 шагнал гардуулах арга хэмжээ 2017 оны 12 сарын 22-ны өдөр болж өнгөрлөө.

Энэ удаагийн “Entrepreneur” 2017 шагнал гардуулах арга хэмжээ нь Нийгэмд болоод Монголын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй онцлох аж ахуй нэгж, компаниудыг өргөмжилж байгаагаараа онцлог болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Ай Ти Зон компани Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны “АЛТАН ЦОМ 2017” шагнал гардан авсан юм. 

Энэхүү цомыг АНДОХАҮТанхимаас Ази номхон далайн бүс нутгийн орнууд дах ОЛОН УЛСЫН ТҮВШИНД бизнес эрхлэгч, шилдэг Энтрепрёнеруудыг шалгаруулан  гардуулдаг байна. Ай Ти Зон компанийн хувьд 2010 оноос боловсруулж эхэлсэн GREEN ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, 2015 оноос Хөшигтийн хөндийд Олон Улсын Нисэх Буудал барих төсөл, Ази номхон далайн орнуудын Мэдээллийн Технологийн компаниудтай идэвхтэй хамтран ажилласан, зах зээлийн болон борлуулалтын өсөлт, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд байршуулахаар зорин ажиллаж буйг үнэлэн тус шагналыг гардуулсан аж.

Эдгээр олон төслийн нэг тод жишээ нь: 2014 онд зах зээлд танилцуулагдсан Green HRM систем нь Говь ХК, М-Си-Эс Групп, Таванбогд Групп, АПУ, Хас Банк зэрэг Монголын шилдэг 100 гаруй групп, компаниуд ашиглагдаж буй бөгөөд хөдөлмөрийн харилцааны бүхий л мэдээлэл солилцоог цаасаар бус цахимаар явуулж, цаг бүртгэл, цалин бодолттой холбоотой нийт ажилбарт зарцуулагдах цагийг 60 гаруй хувиар, тайлан, мэдээг боловсруулах хугацааг 40 гаруй хувиар бууруулан, байгууллагын цаасны хэрэглээг эрс багасгадаг байгальд ээлтэй шийдэл юм. 

Сонирхуулахад Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тус шагналыг 2002 оноос жилд 1 компанид гардуулж эхэлсэн бөгөөд Ган хийц”, “Монполимет”, “Номин Холдинг”, “Бишрэлт Холдинг” зэрэг Монголын шилдэг 14 компаниуд авснаараа Ази номхон далай болоод Зүүн өмнөд Азийн орнуудад танигдаж, бүтээгч, экспортлогч орон болох хөшүүргийн эхлэл тавигдаж байжээ.

Green HRM дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Үндсэн цэс