“ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ӨГӨГДЛИЙГ ХАМГААЛАХ НЬ

Нийтэлсэн: 2017.12.07 | |

 

Дижитал шилжилтийн эринд ӨГӨГДӨЛ байгууллагын үнэ цэнэт хөрөнгө болсон цаг үе. Өгөгдөлтэй тохиолдолд маш сайн анализ хийж ирээдүйн үйл ажиллагааны трендүүдийг харж, бодлогоо тодорхойлдог. Технологи дэвшихийн хэрээр Ransomware, WannaCry гэх мэт дата баазыг тэр чигээр нь устгаж, доголдуулах чадвартай вирус, виртуал халдлагууд бий болж олон байгууллагууд нууц файл, хэрэглэгчдийн өгөгдөл, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдсаар байна. Ихэнх байгууллагууд өгөгдөл устахад нөхөн сэргээх recovery, backup сангууд байдаг ч тэдгээр нөхөн сэргээх сангууд өөрсдөө устах кейсүүд сүүлийн үед их болоод байгаа. Дата бааз, өгөгдөл хамгааллын зах зээлд DellEMC, Oracle Systems зэрэг компаниуд хамгийн найдвартай гэгдэж, аюулгүй байдлын шийдлээрээ тэргүүлсээр байгаа билээ.

Өнгөрсөн пүрэв гарагт “DellEMC Data Protection” сэдвийн хүрээнд Өгөгдөл хамгааллын шинэ технологийн танилцуулга арга хэмжээ Туушин зочид буудлын Сүлд танхимд 12 сарын 7-нд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа өгөгдлийн хамгаалах програм хангамж халдлагад өртөх, нөхөн сэргээх сан нь устсан тохиолдолд чухал хэрэгцээтэй өгөгдлийг буцаан сэргээх технологийн шийдлийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх гол зорилго дор нэгдэн амжилттай болж өнгөрлөө. Мөн ITZONE компанийн Бизнес хөгжлийн Менежер Б.Төрмөнх нь “ Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол ДАТА, гэтэл байгууллага эдгээр датаныхаа үнэ цэнийг үнэлж мэдэхгүй байгаа нь хамгаалах шийдэлдээ хөрөнгө оруулах шийдвэрт саад болоод юм“ гэсэн мессежийг өөрийн илтгэлээрээ дамжуулан өгч, хэрэглэгчид, оролцогчдоос "датаныхаа үнэ цэнийг одоо мэддэг боллоо" гэсэн талархалтай хариу хүлээн авч байсан юм.

 

DellEMC компанийг төлөөлж дата хамгааллын шийдлийн багийн системийн ахлах инженер Трики Премкумар хүрэлцэн ирж Виртуал орчин дахь өгөгдөл хамгаалалт, түүний ашиг тусын танилцууллаа. Арга хэмжээний голлох илтгэлдээ тэрээр “Өгөгдөл устахад backup болон ажиллаж байдаг нөхөн сэргээх сан өөрөө халдлагад орсон тохиолдолд датагаа буцаан сэргээх технологи зохион бүтээгдэж, зах зээлд нэвтэрсэн” хэмээн таатай мэдээ дуулгалаа.

Энэ нь үүлэн шийдэл дээр суурилсан өөрийн гэсэн платформ, анализ хийх програм, хайлт хийх програм, нөхөн сэргээх програм, нэгдмэл сторэйж бүхий DellEMC Data Protection цогц системийн нэг давуу тал аж. Цогц системийг байгууллага заавал бүрэн эхээр нь худалдан авах гэлтгүй зарим хадгалалтын лиценз, бага зардлаар зохион байгуулах боломж, шийдлүүдийг танилцуулсан.

Ай Ти Зон компани DellEMC компанийн Платиниум хамтрагчаар 17 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд технологийн шинэ трендүүд, шийдлүүдийг танилцуулах, ашиглах сургалтуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  DATA PROTECTION болоод энэ төрлийн технологийн талаарх мэдээллийг бидэнтэй холбогдож хүлээн авна уу. 

Хэрэглэгчидтэй харилцах албаны утас: 77312424

 

Үндсэн цэс