Ай Ти Зон компанийн 20 жилийн хүндэтгэлийн хүлээн авалт ёслол төгөлдөр болж өнгөрлөө

Нийтэлсэн: 2017.10.17 | |

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн ертөнцийн инновацийн давлагаанд хөл нийлүүлэхийн төлөө, Монголын мэдээллийн  технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө тасралтгүй ажиллаж, бүтээж, бас суралцаж ирсэн нэгэн хамт болон бол Ай Ти Зон компани юм. 

Тэд мэдээллийн технологиор дамжуулан харилцагч бүртээ үнэ цэнийг бүтээх, амжилтыг нь хурдасгах итгэлт түнш нь байхыг ямагт эрмэлзэх бөгөөд шинэ инноваци, ололт амжилтыг нэвтрүүлсээр хэдийн 20 жилийг ардаа үлдээсэн. 

Энэхүү түүхт ойн жилийн баяр, бахархлаа өөрийн харилцагч, түншүүдтэйгээ хамтдаа хуваалцахаар  Ай Ти Зон компаниас “Амжилтыг хурдасгасан 20 жил” хүндэтгэлийн хүлээн авалтаа 10 дугаар сарын 13-ны өдөр ШангриЛа Улаанбаатарын хүлээн авалтын танхимд зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагааны үеэр хөгжлийн замд хамт байж, боломж сорилт бүрийн тулгуур нь болж урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн Шилдэг харилцагчдаа алдаршуулан нэрлэж, ойн баярын “Үнэ цэнэтэй харилцагч” хүндэтгэлийн цомоо гардуулан өгөв.

Түүнчлэн Монголын анхны мэдээллийн технологийн дунд сургууль болох Олонлог Эгзэ сургуультай хамтран ажиллах болсноо нийт зочиддоо дуулган, хамтын ажиллагааны эхлэл болгон “Эрдмийн Түлхүүр” програм хангамжийн цахим лаборатори хамтран байгуулснаа ёслон тэмдэглэв. 

 

 

 

ЗУРАГ ҮЗЭХ

 

 

Үндсэн цэс