Төсөөллийг бодит болгосон ICT EXPO 2017

Нийтэлсэн: 2017.09.19 | |

Төсөөлөө ч үгүй байсан технологи, түүнд суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг танилцуулах мөч жил бүрийн “ICT Expo” үзэсгэлэн худалдаагаар тохиодог. Энэ жилийн “ICT Expo 2017” үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо 11 дэх удаагаа зохион байгуулж, энэ сарын 15-17-ны хооронд Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэнг иргэдэд илүү ойр, оролцоо өндөртэй байлгах зорилгоор төв талбайд зохион байгуулсан бөгөөд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй байснаараа онцлог болж, “Цахим спортын УАШТ”, “Автомат Роботын УАШТ” гэх мэт сонирхол болоод танин мэдэхүйг өрсөлдүүлсэн олон үйл ажиллагаа их байлаа.

Ай Ти Зон компанийн хувьд 360 хяналт хийх боломжтой, ойрын 40м зайг хянадаг, шөнийн орчинд хөдөлгөөн илрүүлэх функцтэй, эргономикт тулгуурласан дизайн бүхий DAHUA хяналтын камерууд, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн NetEMS орчны төлөвийн хяналтын систем зэргийг танилцууллаа. Үзэсгэлэнгээр дамжуулан DAHUA камерын дүрс бичлэгийн өндөр хүчин чадлыг бодитоор мэдрүүлэх, хэрэглэгчдээр туршиж үзүүлэх, тэмцээн, нэрийн бэлэг, гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад тус экспод мэдээлэл, холбооны компаниудаас гадна Худалдаа хөгжлийн банк зэрэг бусад салбарын компаниуд мэдээллийн технологи шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ давхар танилцуулсан нь технологийн салбарын инноваци улс орны хөгжил дэвшилд өргөн цар хүрээнд хувь нэмрээ оруулдаг болсныг тод харуулж чадлаа. 

Үндсэн цэс