Ай Ти Зон компани Олон улсын математикийн олимпиадын тэргүүн байрын сурагчдыг хүлээн авлаа

Нийтэлсэн: 2017.09.15 | |

Олон улсын математикийн 58-р олимпиад Рио Де Жанейро хотноо 2017 оны 7 сарын 15-23ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэхүү олимпиадад дэлхийн 600 гаруй шилдэг математикч хүүхдүүд оролцсоноос Монголыг төлөөлөн орсон Г.Баярмагнай (МУИС), Ү.Отгонбаяр (МУИС) багшаар ахлуулсан багийн Б.Цэнд-Аюуш, Н.Эрхэс, Б.Алтангэрэл нар мөнгө хүрэл медалийг хүртсэн билээ. Уг олимпиад нь математикийн шийдвэрлэгдээгүй бодлого, тулгамдсан асуудлыг бодлого болгон дэвшүүлж, 2 өдрийн турш нийт 6 бодлого бодож, нийт 42 онооноос бодож шилдгүүдээ тодруулдаг байна.  

Инноваци, программ хангамж бүтээгч байгууллагын хувьд Ай Ти Зон-ы гүйцэтгэх захирал У.Наранбаатар эдгээр гоц ухаант сурагчдыг компани дээрээ хүлээн авч, баяр хүргэн талархал дэвшүүллээ. Сурагчдад урам зориг өгөх, цааш цаашдын амжилтыг нь дэмжих зорилгоор Ай Ти Зон компаний зүгээс мөнгөн шагнал болон гарын бэлэг тус тус гардууллаа.  

Зүүн гар талаас С.Цэнд-Аюуш, Ү.Отгонбаяр, У.Наранбаатар (CEO), Б.Алтангэрэл, Н.Эрхэс

Багийн  бүрэлдэхүүн

  • Ахлагч: Г.Баярмагнай
  • Дэд ахлагч: Ү.Отгонбаяр

Сурагчид:

  • MNG1:  С.Цэнд-Аюуш (Эмпати сургууль)- Мөнгөн медаль
  • MNG2:  Н.Эрхэс (Оюунлаг сургууль)- Хүрэл медаль
  • MNG3:  Х.Санжаахүү (Эмпати сургууль)
  • MNG4:  Б.Алтангэрэл (Эмпати сургууль) - Хүрэл медаль
  • MNG5:  Б.Батмэнд (УБ 1-р сургууль)
  • MNG6:  М.Лханаажав (Олонлог сургууль)

Олон улсын математикийн олимпиад нь уралдаан тэмцээнээс илүүтэй, олон улсад оюун ухаанаараа брэнд болон танигдах, бусад орнуудтай хамтран ажиллах нэр хүнд болдог. Мэдээллэл технологи, оюуны хөрөнгө бүтээгч бидний хувьд энэ нь бахадмаар сайхан үйл явдал болсон юм.

 

 

Багш нар маань сурагчдын бэлтгэлийг хангахдаа олон улсын олимпиадын А1, В1 түвшний бодлогуудыг богино хугацаанд гүйцэтгэх, үлдсэн хугацаанд бусад бодлогуудтай ажиллах дээр анхаарч өмнөх онуудын олон улсын олимпиадын бодлогуудын “marking scheme” (оноо өгөх ерөнхий аргачлал) дээр ажиллаж байлаа. 

Үндсэн цэс