Б.Төрмөнх: Сингапур улсын засгийн газар төрийн байгууллагуудаа Aruba сүлжээнд нэгтгэсэн байдаг

Нийтэлсэн: 2017.05.22 | |

Байгууллагын дотоод сүлжээнд холбогдох төхөөрөмжүүдийн чадал, боломж нь нэмэгдэж, тэдгээрийг ашиглаж буй хэрэглэгчдийн ажиллах орчин эрчимтэй өөрчлөгдөхийн хэрээр мэдээллийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагууд бүхий л хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадах сүлжээний шийдэл эрэлхийлэх болжээ. Хувьсан өөрчлөгдөж буй энэхүү орчинд хамгийн сайн зохицох шийдлийг санал болгож буй нь Hewlett Packard Enterprise компани бөгөөд тус компаниас хамгийн сүүлд танилцуулаад буй HPE Aruba утасгүй сүлжээний шийдлийн талаар Ай Ти Зон ХХК-ийн Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын Бизнес хөгжил хариуцсан менежер Б.Төрмөнхтэй ярилцлаа. 

Б.Төрмөнх: Ай Ти Зон ХХК-ийн Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын Бизнес хөгжил хариуцсан менежер

Өдрийн мэнд, бизнесийн байгууллагууд их хэмжээний мэдээллээ үр дүн­тэй удирдан зохицуулахын тулд мэдээл­лийн удирдлагын тогтолцоог нэвт­рүүлэн хэрэгжүүлэх болсон. Тэгвэл байгуул­лагын сүлжээний шийдэл нь үүнд чухам ямар нөлөөтэй байдаг вэ? 

Мэдээлэл үүсэн бий болохоос эхлээд боловсруулан ашиглах хүртэл бүхий л үйл явц нь тухайн байгууллагын гадаад болон дотоод сүлжээний орчинд явагдаж байдаг тул сүлжээний шийдэл нь яах аргагүй мэдээллийн удирдлагын тогтолцооны нэн чухал хэсэг мөн. Өөрөөр хэлбэл байгууллага сүлжээний шийдлээ зөв зохион байгуулснаар мэдээллийн удирдлагын тогтолцооны үндсэн суурь бүрэлддэг. Хэдий их үнэ цэнэтэй мэдээлэл хуримтлуулсан ч сүлжээний шийдэл нь шаардлага хангахгүй бол тэр их мэдээллийг дамжуулах, нэгтгэн дүгнэх, үр дүнтэй ашиглах боломжгүй. Ялангуяа хүн бүр өдөр тутмын ажилдаа ямар нэгэн байдлаар ухаалаг, хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг тогтмол ашиглаж эдгээр төхөөрөмжүүд нь их хэмжээний мэдээлэл үүсгэх болсноор байгууллагууд дотоод сүлжээгээ хөдөлгөөнт төхөөрөмжид зориулан өргөтгөж утасгүй шийдэлд шилжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч ирээд байна. Харин утасгүй сүлжээний шийдлээр өнөөгийн зах зээлд тэргүүлэгч нь HPE Aruba компани юм. 

Aruba компанийн санал болгож буй шийдлийг ашигласнаар байгууллагуудад ямар давуу тал үүсэх вэ? 

Өнөөдөр дийлэнх байгууллага оффистоо утас­гүй интернэтийн сүлжээг ашигладаг. Хам­гийн гол нь тэдгээр сүлжээний ший­дэл нь хэрэглэхэд хялбар байхын сацуу байгууллагын мэдээллийн урсгал тасал­далгүй, аюулгүй байх нөхцөлийг бүрэн ханга­сан байх учиртай. Түүнчлэн Aruba сүлжээний шийдэл нь зөвхөн мэдээллийг дамжуулаад зогсохгүй бизнест хэрэгтэй олон мэдээллийг бий болгодгоороо онцлог­той. Мөн сүлжээний ашиглалт, мэдээллийн урс­галыг цаг тухайд нь хянаснаар сүлжээний ачаал­лыг зохистой хуваарилж, саатал догол­дол гарахаас нь өмнө зохих арга хэм­жээг авснаар аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон салбар байгууллагыг нэгдсэн нэг сүлжээнд холбох боломж бүрд­дэгээрээ давуу талтай. 

Ингэснээр нийт төрийн байгууллагуудын хэм­жээнд үүсч буй мэдээллийг нэгдсэн сүл­жээ­гээр дамжуулан төвлөрүүлэхээс гадна ажлын онцлог шаардлагын улмаас цаг үргэлж нэг газраас нөгөөд шилжиж явдаг төрийн албан хаагчид нь зөвхөн өөрийн ажлын байраараа хязгаарлагдахгүй аль ч төрийн байгууллагын сүлжээнд хол­бог­доод өөрт хамааралтай програм хан­гамж, мэдээллийн санд нэвтрэн ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Олон салбар газартай бизнесийн бай­гуул­лагууд ч энэ жишгээр бизнесийн бүхий л чухал мэдээлэл, програм хангамжаа нэг сүлжээнд холбож салбар газруудын хоо­ронд мэдээллийн зөрүү, алдагдал үүсгэх нөхцөлийг хязгаарладаг. 

Дээрх жишээнд нийтлэг албан байгуул­лагын тухайд дурдлаа. Илүү тодорхой болгох үүднээс үйлчилгээний бизнес эрхлэгчдэд ямар боломж өгөх талаар яриач? 

Үйлчилгээний байгууллагуудын хувьд сүлжээний шийдэл нь зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлч­лүүлэгчдийн хэрэгцээг хангах чадамж­тай байх шаардлага тулгардгаараа онцлог­той. Өнөөдөр аль нэг coffee shop ч юм уу ресторан гэх мэт үйлчилгээний газарт ороод хэрэглэгчид хамгийн түрүүнд WiFi нууц үгийг нь асуудаг болж. Тэгвэл Aruba компаниас санал болгож буй Facebook WiFi үйлчилгээг ашигласнаар үйлчлүүлэгчид WiFi сүлжээнд тань Facebook эрхээрээ нэвтэрч танай хуудсанд Like дарж Check-in хийснээр интернэт ашиглах боломжтой болдог.  

Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн байгуул­лагууд бий юу? 

Энэ үйлчилгээ нь Монголд нэвтрээд удаагүй байгаа учир цөөн тооны байгууллагууд ашиглаж эхэлж байна. Харин Дэлхий даяар нийт 1800 орчим дэлгүүртэй Victoria’s Secret брэнд бүх дэлгүүрүүдээ Aruba сүлжээнд холбон тухайн дэлгүүрийн аль нэг салбараар өмнө нь үйлчлүүлсэн хэрэглэгч өөр салбарт нь очиход утасгүй сүлжээнд нь ямар нэгэн нууц үг асуух шаардлагагүйгээр шууд нэвтрэх боломжтойгоор шийдсэн байдаг. Цаашлаад Aruba системээ CRM програмтайгаа холбон тухайн үйлч­лүүлэгчийн худалдан авалтад дүн шин­жилгээ хийж аль ч дэлгүүрт очиход борлуулагчид нь тухайн үйлчлүүлэгчийн хам­гийн их сонирхдог бүтээгдэхүүнүүдийг нь санал болгодог болсон байна. Энэ нь нэг талаараа үйлчилгээний чанарыг сайжруулах төдийгүй нөгөө талаараа үйлчлүүлэгчдийнхээ нэр, нас, байршил, худалдан авалтын давтамж гэх мэтчилэн их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг учир байгууллагын мэдээллийн удирдлагын тогтолцоог дэмжих чухал хэрэгсэл болж болохыг харуулж байгаа юм. 

Сонирхолтой мэдээлэл өгсөнд баяр­ла­лаа. 

 

Үндсэн цэс