Гамшигт өртсөн Флиппинчүүдэд сайн дурын тусламж үзүүлл

Нийтэлсэн: 2013.12.05 | |

Улаанбаатар хот. 12-р сарын 5. Мэдээллийн технологиор тэргүүлэгч Ай Ти Зон компанийн хамт олон «Хайянь» сүйрлийн хар салхины улмаас олон мянган иргэдээ алдаж, өлсгөлөнд нэрвэгдээд буй Флиппинчүүдэд туслахаар Дэлхийн зөн олон улсын байгууллагад сайн дурын хандив цуглуулан хүлээлгэн өглөө.

Гамшигт өртсөн Филиппинчүүд цэвэр ус, хоол хүнс, эм хангамжийн хомсдолд орж, тус улсын аюулын хэмжээ сүйрлийн түвшинд хүрээд байгаа юм.

Сүйрлийн дараах статистик мэдээллээс дурдвал: Гамшгийн улмаас 23500 гаруй иргэд бэртэл авч, 1613 иргэд ор сураггүй алга болсон бол 10 мянга гаруй иргэн нас барж, 4 сая хүн орон гэргүй болсон байна.

Филиппиний Улаан загалмайн тэргүүн Ричард Гордон: “Сүйрлийн дараа усан дотор, зам, гүүрэн дээгүүр нас барагсдын цогцос дүүрэн байсан” хэмээн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байлаа.

Ийнхүү  сайн дураараа зовлонд нэрвэгдсэн ард түмэнд тусласан Ай Ти Зон компанийн нийт ажиллагсдад талархал дэвшүүлээд, та бүхнийг ч мөн тусламжийн гараа сунгахыг уриалж байна. 

Үндсэн цэс