Хаан Банк - Oracle Exadata нийлүүлэх төсөл

ХААН банк нь монгол улсын аймаг, сум, хот бүрт салбартай,  нийт 530 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк бөгөөд нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг, иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ), байгууллагын харилцагч нарт банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэн ажилладаг.

Тус банк нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох зэргээр улс орны төлбөр тооцооны үлэмж хэсгийг дангаар гүйцэтгэдэг. Техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд Улаанбаатар, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагч ихтэй аль ч салбар, тооцооны төвөөс банкны үйлчилгээг бодит цагийн горимд авах болж, интернэт, мобайл, SMS банк гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ бүх үйлчилгээг цаг алдахгүй, найдвартай гүйцэтгэх технологийн дэвшлийг ч цаг алдалгүй нэвтрүүлсээр иржээ.  

Монгол улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр банкны үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй, чанартай байлгах шаардлага үүсч, байгууллагууд цалингаа картаар олгодог болж, улс хоорондын, банк хоорондын болон бусад гүйлгээ нэмэгдэж, интернэт, мобайл банкны үйлчилгээний хэрэглэгчид эрс нэмэгдж байна. Тэр хэрээр илүү нарийн зохион байгуулалт, хурдыг хэрэглэгчид шаардаж байсан учир Хаан банк технологийн хурдыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулсаар ирсэн юм.

Ингээд тус банкныхан хуучирсан, хүчин чадал багатай өгөгдлийн сангийн системээ шинэчлэхээр болж 2012 оны 9-р сараас шинэчлэлтийн ажлын төслийг эхлүүлжээ.  

Уг ажлыг мэдээллийн технологийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, зах зээлийнхээ 30 орчим хувийг эзэмшигч Ай Ти Зон компаниар 5 сарын хугацаанд гүйцэтгүүлсэн бөгөөд системийн суурилуулалтыг ердөө 1-2 хоногт багтаан гүйцэтгэжээ.

Тухайн үед Хаан банк өөр өөр брэндийн Data base server, Storage хэрэглэж байснаас хоорондын уялдаа холбоо багатай, зохицон ажиллах чадвар тун бага байсан юм.

Иймээс юун түрүүнд нэг брэндийн бүтээгдэхүүнийг цогцоор нь ашиглах нь зүйтэй гэж үзэж, дэлхийн шилдэг брэндийн сервер сторэйжүүдийн судалгааг эхлүүлэв. Тухайн үед технологийн ертөнцөд тренд болж байсан HP 3 PAR, Dell Compellent зэрэг технологийг судалж үзсэний эцэст Oracle Exadata-г сонгосон байна.

Oracle Exadata сонгосон шалтгаан:

•   Суурилуулахад хялбар

•   Маш өндөр хүчин чадалтай (OLTP & OLAP дэмжинэ)

•   Багаас эхлэх, хялбар өргөтгөх боломжтой (1/4, 2/4, Full rack)

•   Оракл платфортын тусламжтайгаар алсаас хянана

•   Ай Ти Зон компани албан ёсны эрхтэй (FDP)

•   Мэргэшсэн сертификаттай инженерийн баг

•   УБ-т нөөц сэлбэг барих боломжтой

Банкны үйл ажиллагаа нь өдөр тутам, цаг хором бүрт тасралтгүй ажиллах ёстой ч энэ том хэмжээний системийг бүрэн суурилуулахад цаг хугацаа их шаардах байсан ч мэргэжлийн инженерийн баг ажиллаж системийг ердөө 1-2 хоногийн дотор гүйцэтгэж дуусгав.

Oracle Exadata Database Machine нь Oracle өгөгдлийн санг өндөр үр ашигтай ажиллуулахад зориулж инженерчилсэн хамгийн хурдан платформ юм. Энэхүү систем нь уламжлалт архитектур болох server, storage, network гэсэн ойлголтуудыг халж өгөгдлийн сангийн ажиллагааг цоо шинэ түвшинд авчирсан юм.

Хаан банк бизнесийн үндсэн системүүдийн мэдээллийн бааздаа зориулан өндөр хурдтай Oracle ExaData төхөөрөмжийг мэдээлэл технологийн осол гэмтэл, саатлын үед ашиглах нөөц байдлаар суурилуулсан монголдоо анхдагч байгууллага болсон юм. Энэ нь бизнесийн үндсэн системүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, осол гэмтэл саатлын үед ижил түвшний хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Үр дүн:

Системийг суурилуулахаас өмнө секундэд 15 орчим гүйлгээ хийдэг байсан бол одоо 32 гүйлгээг ямар нэг саадгүйгээр хийдэг болжээ. Мөн банкны ажиллагааны хамгийн чухал хэсэг буюу өдөр өндөрлөгөөний ажиллагааг 7 цаг хийдэг байсныг 5 цагийн дотор хийдэг болжээ. Энэ мэт үр дүнгийн талаарх тоон мэдээллийг хүснэгтээс үзнэ үү.

 

ӨМНӨ

ОДОО

BaNCS database full import (using DATAPUMP)

2 өдөр

3 цаг

Өдөр өндөрлөгөө

7 цаг

5 цаг

IN0800

75 минут

40 минут

BR0501

65 минут

25 минут

Сар өндөрлөгөө

8 цаг

7 цаг

IN0800

160 минут

60 минут

BR0501

70 минут

30 минут

Секундэд хийх гүйлгээний тоо

15.17

32.84

 

Үндсэн цэс