Сүлжээ, дэд бүтэц

Ай Ти Зон компани нь байгууллагад зориулан үндсэн систем (Core Backbone), утастай болон утасгүй (LAN, WAN, Wireless) шийдлүүдийг хамгаалалтын (Firewall) шийдлийн хамт мэргэжлийн түвшинд боловсруулан ажиллаж байна. Ай Ти Зон компанийн Сүлжээний баг нь Cisco CCNA, CCNP, CCIE, Fortinet NSE зэрэг ахисан түвшний сүлжээний шийдэл боловсруулах, суурилуулалт тохиргоог гүйцэтгэх албан ёсны эрх бүхий сертификат бүхий мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан туршлагатай инженерүүдээс бүрддэг.

Бид сүлжээний шийдэл нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Cisco, Dell, HP, Huawei, Fortinet, D-Link, Barracuda зэрэг компаниудын Switch, Router, Firewall, Access Point, шилэн кабель зэрэг тоног төхөөрөмжүүдээр бүх төрлийн сүлжээний шийдлүүдийг нийлүүлэн ажиллаж байна.

Бидний гүйцэтгэсэн ажлууд:

  • Хаан Банкны үндсэн сүлжээ
  • Иргэний Нисэхийн Ерөнхий газрын үндсэн сүлжээ
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын аймгуудыг холбосон үндсэн сүлжээ
  • Үндэсний Стастикийн Хорооны аймгуудыг холбосон үндсэн сүлжээ

Түншлэлийн статус

 

  • Cisco Premier Partner
  • Fortinet Silver Partner
  • Huawei Value Added Partner
  • Dell Premier Partner

 


Үндсэн цэс