Мэдээллийн технологийн аудит, үнэлгээ

Ай Ти Зон компани нь мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 удирдлагын тогтолцоонд тулгуурлан байгууллагын мэдээлэл солилцооны урсгалд эрсдэлийн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

Тус үйлчилгээг олон улсын мэдээллийн технологийн аудит гүйцэтгэх эрхийг олгодог BSI Group байгууллагаас мэдээллийн аюулгүй байдлыг үнэлгээ хийх эрх бүхий албан ёсны сертификаттай мэргэжилтнүүд танд хүргэх бөгөөд эмх цэгцтэй мэдээллийн урсгалыг зохион байгуулах, гадны халдлагын эрсдлүүдийг урьдчилан тодорхойлох, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, нууц мэдээлэлд хандах урсгалын эрхийн дагуу логуудыг бүртгэлжүүлэх, мониторинг хийх, санаатай болон санамсаргүй байдлаар дотоодын нууц мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлэх боломжийг бүрдүүлэхэд тань туслах болно. Мэдээллийн технологийн аудит нь системийн болон мэдээллийн аюулгүй байдлын түвшинд хийгддэг. 
мэдээллийн

Тус үйлчилгээг олон улсын мэдээллийн технологийн аудит гүйцэтгэх эрхийг олгодог BSI Group байгууллагаас мэдээллийн аюулгүй байдлыг үнэлгээ хийх эрх бүхий албан ёсны сертификаттай мэргэжилтнүүд танд хүргэх бөгөөд эмх цэгцтэй мэдээллийн урсгалыг зохион байгуулах, гадны халдлагын эрсдэлүүдийг урьдчилан тодорхойлох, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, нууц мэдээлэлд хандах урсгалын эрхийн дагуу логуудыг бүртгэлжүүлэх, мониторинг хийх, санаатай болон санамсаргүй байдлаар дотоодын нууц мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлэх боломжийг бүрдүүлэхэд тань туслах болно. Мэдээллийн технологийн аудит нь системийн болон мэдээллийн аюулгүй байдлын түвшинд хийгддэг.

Мэдээллийн технологийн аудит, үнэлгээ үйлчилгээний үндсэн төрөл

  • СИСТЕМИЙН ҮНЭЛГЭЭ. Энэ нь програм, техник хангамж болон төхөөрөмжийн шаардлагатай тохиргоог хийсэн эсэх, системийн ерөнхий диаграмм зөв байгаа эсэх, ашиглаж байгаа төхөөрөмжүүд тухайн хэрэглэгчийн шаардлага хангасан эсэхийг шалгах, 
  • МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АУДИТ. Байгууллагын дотоод мэдээллийн урсгалыг оновчтой зохион байгуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, мэдээлэл хэрхэн хамгаалагдаж байгаа эсэхийг шалгах, Бизнес процесс анализ. Уг чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гадны мэргэшсэн байгууллагуудтай хамтран байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, тохирсон өөрчлөлтийг санал болгох, зөвлөгөө өгөх, 
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ. Байгууллагын мэдээллийн технологийн үндсэн бодлогыг боловсруулж, урт хугацаанд оновчтой төлөвлөх, Мэдээллийн аюулгүй аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулах зэрэг үйлчилгээ багтдаг.

Мэдээлэл технологийн аудит, үнэлгээ үйлчилгээний давуу тал 

  • Байгууллагын мэдээлэл алдахаас сэргийлэх
  • Байгууллагын өгөгдлийн системийн хэвийн ажиллагаа алдагдахаас
  • Байгууллагын мэдээллийн системийн менежмент хангалттай түвшинд байлгах
  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа найдвартай явуулахад туслах
  • Байгууллагын технологийн хөрөнгө хэмнэх, зөв зохион байгуулах
  • Ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Байгууллагад тулгарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох

Манай хэрэглэгчид:

  • Баян Айраг ХХК
  • Нью Майнд Групп

Үндсэн цэс