Зөвлөх үйлчилгээ

Байгууллагын үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхахын тулд мэдээллийн технологийн хэрэглээгээ оновчтой зохион байгуулах, төлөвлөх шаардлагатай тулгардаг. Ай Ти Зон компани нь харилцагч байгууллагын мэдээллийн технологийн ашиглалт, стандарт, бодлогыг үнэлэх, удирдан зохион байгуулах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, мэдээллийн технологийн төлөвлөлтийг хийх, төслүүдийг бэлдэх, хэрэгжүүлэх, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Бид олон жилийн туршлагатай, мэргэжлийн сертификат бүхий мэргэжилтнүүд болон гадны түнш байгууллагын зөвлөхүүдтэй хамтран танд үйлчлэх болно.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, онцлог, нөхцөл байдал зэргийг нарийвчлан судлах нь техникийн сайн шийдэл гаргах болон хэрэглэгчдэд хэрэгтэй зөвлөгөөг өгөх үндэс юм.

Иж бүрэн шийдэл болон зөвлөгөө үйлчилгээ

Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтыг оновчтой хийж, богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд мэдээллийн технологийн экспертүүдийн зөвлөгөө чухал үүрэгтэй. Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилласан арвин туршлага, мэргэшсэн сертификат  инженерүүдийнхээ чадавхаар дамжуулан мэдээллийн технологийн консалтинг, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Манай Oracle, Cisco, Dell, Microsoft зэрэг энтерпрайз шийдэл нийлүүлэгч байгууллагуудын албан ёсны сертификаттай зөвлөх инженерүүд  байгууллагын тань мэдээллийн технологийн одоогийн ашиглалт, стандарт, бодлогыг үнэлэх, хэрэглээг илүү үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, мэдээллийн технологийн төлөвлөлтийг хийх, төсөл бэлдэх, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллан зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллана.

Үндсэн цэс