Шийдэл, нэвтрүүлэлт, тохиргоо

Ай Ти Зон компани харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааны онцлог, онцгой хэрэгцээ шаардлагад нь нийцсэн системийн дизайн гаргаж, дизайны дагуу шийдэл нэвтрүүлэлт, тохиргоог мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Бид Microsoft, Oracle, Cisco, Dell, HP, Fortinet, Tablaeu зэрэг дэлхийн шилдэг технологийн компаниудын бүтээгдэхүүн, шийдлийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, банк, төрийн байгууллага, групп компани, үйлдвэрүүдэд тохирсон шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, сайжруулах зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Ялангуяа манай олон улсын сертификаттай инженерүүд Oracle Database, Golden Gate, WebLogic, Exadata, Exalogic болон Microsoft-ын Windows Server, Server Virtualization, SharePoint, Exchange Server, Lync Server гэх мэт түнш байгууллагуудын зайлшгүй гадны мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай шийдлүүд дээр мэргэжлийн түвшний суурилуулалт, туслалцаа үйлчилгээг хэрэглэгч байгууллагууддаа хүргэн ажиллаж байна.

Манай компани мэдээлэл технологийн доорх чиглэлүүдэд дизайн  болон тохиргоо,  нэвтрүүлэлт хийж байна. Үүнд:

  • Сервер, хадгалах төхөөрөмж
  • Сүлжээ дэд бүтэц
  • Мэдээлэл системийн аюулгүй байдал
  • Програм хангамжийн лиценз
  • Өгөгдлийн менежмент, бизнес интелиженс /BI/
  • Холбооны нэгдсэн систем /PBX/

 Манай хэрэглэгчид:

  • Үндэсний Статистикийн Хороо
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар
  • Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
  • М-Си-Эс Холдинг
  • М-Си-Эс Проперти ХХК
  • Юнител Групп
  • Хас Банк  
  • Хаан Банк 
  • Энержи ресурс ХХК
  • Олон Улсын Валютын Сан (IMC)

Үндсэн цэс