Imperva SecureSphere Web Application Firewall

Хэрэглэгчдийн онлайн орчин дахь хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бүхий л байгууллагууд ямар нэгэн байдлаар вебд суурилсан програм хангамж хөгжүүлж гадаад болон дотоод хэрэгцээндээ ашиглах болсноор Web Application Firewall (WAF)-ийн хэрэгцээ шаардлага ихээхэн өссөн байна.

The Gartner Magic Quadrant for  Web Application Firewalls

Gartner-ийн 2016 оны судалгаагаар WAF-ийн салбарт Imperva компани өрсөлдөгчдөө ардаа орхин тэргүүлэгчийн хавтгайд ганцаараа байршжээ. Энэхүү амжилт нь Imperva SecureSphere Web Application Firewall-ийн гаргасан үр дүнгээс үүдэлтэй.  SecureSphere WAF нь таны бизнесийн чухал програм хангамжид нэвтэрч буй хэрэглэгчдийг хянаж, болзошгүй цахим халдлагаас сэргийлдэг. Энэхүү систем нь тухайн програм хангамжийн хэвийн ажиллагааг шинжлэн тогтоож ямар нэгэн хэвийн бус нөхцөл үүссэн тохиолдолд цаг ямагт шинэчлэгддэг хамгаалалтын мэдээллийн сангийн тусламжтайгаар нэн даруй хариу үйлдэл үзүүлэн эрсдэлээс сэргийлдэг.

Энэхүү системийг ашигласнаар та бизнесийн нэн чухал програм хангамжаа SQL injection, DDoS, Botnet, Cross-site scripting болон өөр олон төрлийн халдлагаас найдвартай хамгаална.

Dynamic Application Profiling

SecureSphere WAF нь байгууллагын програм хангамжийн нэвтрэх хандалт, URL, дотоод зохион байгуулалт зэргийг сайтар шинжилж халдлагад өртөх магадлалтай сул талуудыг илрүүлэн хамгаалдаг.

 

Correlated Attack Validation

Хэрэглэгчийн нэвтэрсэн түүх, дижитал баталгаажилт болон өөр олон төрлийн эх сурвалжийг нэгтгэн шинжилж хэрэглэгчдийг шүүдэг учир хэвийн бус нэвтрэлтийг халдлагаас ялган таних чадвар өндөртэй.

Deep threat intelligence

Imperva Threatradar-ийн тусламжтайгаар SecureSphere-ийн хамгаалалтын мэдээллийн сан цаг тутамд шинэчлэгдэг халдлагын шинэ төрлүүдээс таны програм хангамжийг хамгаалах чадамжтай болдог.

Уян хатан сонголт

SecureSphere WAF-ийг сервертээ биет болон виртуал төхөөрөмж хэлбэрээр суурилуулж болох бөгөөд Amazon Web Service болон Microsoft Azure серверүүдэд виртуал програм хэлбэрээр суурилуулан ашиглах боломжтой. Биет төхөөрөмжийг сервертээ байрлуулахад сүлжээний зохион байгуулалтдаа ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагагүй хялбараар тохируулах боломжтой.

Virtual Patching

Програмчлалын алдааг засах, програмын сул талыг нөхөх хугацаанд програм хангамжийг халдлагад өртөх эрсдэлээс сэргийлж засвар хийх хугацаанд програмын алдаа гарсан хэсгийг автоматаар хамгаална.

Үндсэн цэс