KONY No.1 Mobile Application Development Platform

Мобайл технологи тэр дундаа гар утасны програм хангамжууд бидний өдөр тутмын амьдралыг бүхэлд нь зохицуулах болсон. Тэр дундаа томоохон байгууллагууд ч өдөр тутмын үйл ажиллагаандаа мобайл технологийг идэвхтэй нэвтрүүлж бүх үйл ажиллагаагаа мобайл орчинд явуулж чадах “Mobile Enterprise” болохыг эрмэлзэх болжээ. 

БҮХИЙ Л БАЙГУУЛЛАГА МОБАЙЛ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Үүнийг дагаад мобайл буюу гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан програм хангамж зохиох, хөгжүүлэх ажил технологи ч хурдтай хөгжиж илүү найдвартай хялбар болоод байна. Мобайл програм хөгжүүлэх олон шат дамжлагыг цөөлөх, хөгжүүлэлтэд зарцуулах хугацааг багасгах, найдвартай ажиллагааг хангах зэрэг чиглэлээр нарийн сонголт бүхий шийдэл санал болгодог өрсөлдөгч платформууд олноор бий болжээ. Харин энэхүү өрсөлдөөнд тэргүүлэгчдийн нэг нь “KONY Mobile Application Development Platform” юм.

КONY-гийн хамгийн том давуу тал нь нэг платформ ашиглан мобайл хөгжүүлэлтийн  бүхий л асуудлыг шийдэх боломж олгодогт оршино. UI & UX дизайн, бусад платформуудтай зохицон ажиллах чадамж, удирдлага хяналтын хэсэг, мэдээлэл хамгаалал гээд бүхий л шийдлийг нэг доор багтааснаас гадна iOS, Android болон Windows Phone зэрэгт тусад нь програм бичих шаардлагагүй нэг кодоор програмаа бичиж түүнийгээ бүхий л үйлдлийн системд ажиллуулах боломж олгодгоороо програм хөгжүүлэлтийн хугацаа болон зардлыг маш ихээр хэмнэдэг.  

Үндсэн цэс