Дата менежмент, мэдээллийн бизнес шинжилгээ

Data Management
Ай Ти Зон компанийн мэргэшсэн инженерүүд байгууллагын мэдээллийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хадгалах, хамгаалах шийдлүүдийг боловсруулах Дата Менежментийн үйлчилгээг хүргэж байна. Байгууллага өгөгдлийн сангаа зохион байгуулах, зөв зүйтэй ашиглах, байгууллага дотооддоо болон гаднаас ирэх мэдээллийг үнэн зөв, давхардалгүй, алдагдалгүйгээр хүлээн авч, дамжуулах шийдлийг боловсруулж, хэрэглээний түвшин бүрт ашиглалтын сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө өгөх боломжтой. 
Түүнчлэн өгөгдөл, мэдээлэл нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, техник технологийн эвдрэл гэмтэл, алдаа, вирустэх, хакерын довтолгоо, байгалийн гамшиг осол зэргээс үүдэн алдагдах, хулгайлагдах эрсдэлд байнга өртөж байдаг бөгөөд үүнээс хамгаалах, нууцлах, нөөцлөх хэрэгцээ байнга гарч байдаг. Бид Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эдгээр асуудлуудыг Fortinet NGFW, DDoS, Dell Appassure, Veritas Netbackup, HP Data Protector, Oracle Optimized Solution for Backup гэх зэрэг технологи, шийдлүүдийг ашиглан цогцоор нь шийднэ.

Business Intelligence

BI буюу Business Intelligence (Бизнес интелиженс) нь янз бүрийн эх үүсвэрээс бүрэлдсэн олон төрлийн өгөгдлийг утга илэрхийлэхүйц, үр ашигтай мэдээлэл болгон хувиргадаг бизнес шинжилгээний орчин үеийн хэрэгсэл юм. BI технологийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаанаас хуримтлагдсан олон эх сурвалжаас үүссэн их өгөгдлийг өөрсдийн стратеги, зорилттой уялдуулан шийдвэр гаргагчдад шаардлагатай мэдээлэл болгон хувиргах, хуримтлуулах, хадгалах, хүссэн хугацааныхаа интервалаар төрөл бүрийн тайланг богино хугацаанд гаргах, төлөвлөгөө гүйцэтгэлийг хянах, бенчмарк-харьцуулалт, шинжилгээ хийх боломжууд бүрддэг. 
Бид “Oracle” болон “Tableau” компаниудын өгөгдөл аналитикийн технологийн шийдлийг ашиглан, их өгөгдлүүдийг нэгтгэн цуглуулж, үр ашигтай мэдээлэл болгон хувиргах, түгээх, оновчтой шийдэл боловсруулах мэргэжлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн манай компанийн BI мэргэжилтнүүд аналитик технологийг оновчтой нэвтрүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс гадна, шаардлагатай сургалт зөвлөгөөгөөр хангах, техник туслалцааг үзүүлэн ажиллах болно.

Үндсэн цэс