Мэдээллийн аюулгүй байдал

Хором тутамд хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээ, мэдээллийг богино хугацаанд олж, ашиглах нь маш чухал ч, цахим орчинд оршин тогтнох аюулгүй байдлаа чанд сахин хамгаалах нь түүнээс ч илүү чухал билээ. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд санхүү, бизнесийн гүйцэтгэл, хэрэглэгчийн болон хүний нөөцийн гээд маш олон мэдээллүүд хором бүрт солилцож байдаг. Эдгээр мэдээллийг аюулгүй найдвартай төвлөрүүлэх, хадгалах, удирдах нь нэг талаас байгууллагын урт хугацааны тогтвортой ажиллагааг хангахаас гадна хэрэглэгч, харилцагч, гадны томоохон түншүүдийн итгэлцлийг нэмэгдүүлэх нэр хүндийн илэрхийлэл болдог.

Ай Ти Зон компани нь мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 удирдлагын тогтолцоонд тулгуурлан байгууллагын мэдээлэл солилцооны урсгалд эрсдэлийн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Тус үйлчилгээг олон улсын мэдээллийн технологийн аудит гүйцэтгэх эрхийг олгодог BSI Group байгууллагаас мэдээллийн аюулгүй байдалд үнэлгээ хийх эрх бүхий албан ёсны сертификаттай инженерүүд танд хүргэх юм.

Мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ нь Танд:

  • Эмх цэгцтэй мэдээллийн урсгалыг зохион байгуулах
  • Гадны халдлагын эрсдэлүүдийг урьдчилан тодорхойлох
  • Сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
  • Нууц мэдээлэлд хандах урсгалын эрхийн дагуу логуудыг бүртгэлжүүлэх, мониторинг хийх
  • Санаатай болон санамсаргүй байдлаар дотоодын нууц мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлэх боломж бүрдүүлэх болно.

Шийдлийн төрлүүд:

  • Log Management
  • Application Security
  • Network Security
  • Data Security and Protection
  • Threat Research
  • Security Services

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах технологийн давуу талууд:

  • Аюулыг цаг алдалгүй илрүүлэн, мэдээлнэ
  • Таны мэдээллийн системийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангана
  • Автоматжуулсан хяналт хийж, тайлан гаргана
  • Хэрэглэгч, харилцагч, гадны томоохон түншүүдийн итгэлцлийг нэмэгдүүлэх

Бид HP, Fortinet, ESET, Symantec, BSI зэрэг мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдэл нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж хэрэглэгчиддээ цахим шуудангийн хамгаалалт, антивирусын програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийн хамгаалалт болон өгөгдлийн  системийн хамгаалалт, лог менежмент зэрэг шийдлүүдийг нийлүүлж байна.

Үндсэн цэс