МТ-ийн тоног төхөөрөмж

Албан байгууллагад зориулсан бүх төрлийн компьютер, тоног төхөөрөмж, худалдааны мэргэшсэн зөвлөхүүд.

Байгууллагын борлуулалт
Ай Ти Зон компанийн байгууллагын борлуулалтын баг нь мэдээллийн технологийн салбар, бизнес шийдэл боловсруулах чиглэлээр 3-10 жил ажилласан 40 гаруй мэргэшсэн зөвлөхүүдээс бүрддэг. Байгууллага хариуцсан худалдааны зөвлөх нь харилцагч, хэрэглэгчиддээ компьютер, бизнесийн тоног төхөөрөмж болон технологийн шийдлээ оновчтой сонгоход туслалцаа үзүүлж, иж бүрэн мэдээллээр хангах, зөвлөх, цаашлаад худалдан авалт, санхүүгийн төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт, талуудын хамтын ажиллагаа, хөнгөлөлт урамшуулал, сургалт, мэдээллээр ханган ажилладаг.
Бөөний борлуулалт
Ай Ти Зон компани нь Canon, Dell, Lenovo ThinkPad, Могул, Schneider Electric зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Эдгээр брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг шууд үйлдвэрээс нь авчран өөрийн хамтрагч байгууллагууд болох Номин Электроникс, Саммит Технологи, Нэкст Электроникс, Арина Элекроникс, Топика, НьюСоник зэрэг түншүүддээ бөөнөөр нийлүүлэн, борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Канон төв
Ай Ти Зон компани нь 2002 оноос эхлэн Canon брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. 2007 онд Канон төвийг байгуулан дэлхийд алдартай Canon брэндийн хамгийн сүүлийн үеийн хувилагч, хэвлэгч, дижитал аппарат, проектор, скайнер зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмжийг нэг дор төрөлжүүлэн, хэрэглэгчиддээ тав тухтай орчинд үйлчилж, мэргэжлийн зөвлөгөө өгч, албан ёсны баталгаат туслалцаа үйлчилгээнийг хүргэн ажиллаж байна. Canon брэнд нь Монголын хүүхэд залуусынхаа бүтээлч сэтгэлгээгээ бусадтайгаа хуваалцах, бие биенээсээ суралцах орон зайг бүрдүүлэх зорилгоор “Canon Photo Contest” гэрэл зургийн уралдааныг тасралтгүй зарлан явуулж байна.
Онлайн худалдаа
www.itzonestore.mn цахим хуудсаар дамжуулан Dell, Canon, HP, Samsung зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны баталгаат компьютер, бизнес тоног төхөөрөмжийг шууд захиалан авах боломжийг олгож байна. Тус сайтаар дамжуулан хор хүргэлтийн үйлчилгээ, Канон Хувилагчийн гэрээт үйлчилгээ, Засвар үйлчилгээний дуудлагын захиалгыг мөн өгөх боломжтой. - Албан ёсны үйлдвэрийн баталгаа бүхий 1000+ МТ бүтээгдэхүүнүүд - Төлбөрийн уян хатан нөхцөл - Байнгын 5% хөнгөлөлт - Хүргэлт ажлын 5 цаг - Сэтгэл ханамжийн баталгаа 48 цаг - Байгууллагад зориулсан бүх төрлийн үйлчилгээний захиалга, хүсэлт илгээх - Онлайн туслах оператор
Ай Ти Зон Технологийн төв
Ай Ти Зон Технологийн төв нь Dell, HP, Samsung, Lenovo, Apple, Mogul зэрэг шилдэг брэндүүдийн компьютер, нөүтбүүк, дэлгэц, проектор, ТВ зэрэг бүх төрлийн бизнесийн тоног төхөөрөмжүүдийг хамгийн өргөн сонголт, шуурхай үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн зөвлөгөө өгч байна. Компьютер ландын чанх урд байрлах Технологийн төв эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны баталгаатайгаар хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.

Техник туслалцаа, Засвар үйлчилгээ

Ай Ти Зон компани нь Техник Туслалцаа, Засвар Үйлчилгээний төвөөрөө дамжуулан борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээг үзүүлж байна. Тус төв нь мэргэжлээрээ тасралтгүй 3-15 жил ажилласан албан ёсны сертификат бүхий мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 30 гаруй мастер инженер, техникийн ажиллагсдын хамгийн том багтай бөгөөд үйл ажиллагаандаа ISO9001 чанарын стандартыг нэвтрүүлэн, Canon, Dell, HP, LG зэрэг брэндүүдийн баталгаат засвар үйлчилгээг Монголдоо хариуцан ажиллаж байна.

Техник, туслалцааны төрлүүд:

Програм хангамжийн засвар үйлчилгээ

Програм хангамжийн засвар үйлчилгээ
  • Системийн оношилгоо
  • Үйлдлийн систем (MAC, Windows, Linux)
  • Системийн програмын гэмтэл
  • Төхөөрөмж таниулах, тохируулах
  • Вирус цэвэрлэгээ
  • Мэдээлэл сэргээх

Сервер, Компьютер, Нөүтбүүкийн засвар үйлчилгээ

Сервер, Компьютер, Нөүтбүүкийн засвар үйлчилгээ
  • Оношилгоо
  • Гэмтэл засвар
  • Ухаалаг төхөөрөмж

Хэвлэгч, скайнерын засвар

Хэвлэгч, скайнерын засвар
  • Энгийн принтер
  • Өргөн форматын принтер
  • Плоттер

Хувилагчийн засвар үйлчилгээ

Хувилагчийн засвар үйлчилгээ
  • Оношилгоо
  • Суурилуулалт
  • Цэвэрлэгээ
  • Гэмтэл засвар
  • Сэлбэг солих
  • Хор цэнэглэх

Камер, гар утасны засвар

Камер, гар утасны засвар
  • Оношилгоо
  • Компакт камер
  • DSLR камер
  • Линз
  • Ухаалаг утас

Led/Lcd Tv, Проекторын засвар

Led/Lcd Tv, Проекторын засвар
  • Оношилгоо
  • Гэмтэл засвар

Бусад засвар үйлчилгээ

Бусад засвар үйлчилгээ
  • GPS засвар
  • Тог баригч (UPS) засвар
  • Хяналтын камер
  • Рүтэр
  • Хадгалах төхөөрөмж
АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕРҮҮД

Үндсэн цэс