АЙ ТИ ЗОН
ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР

Орчин үед байгууллага нь мэдээллийн технологийн зөв бодлого баримтлан, оновчтой шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, хөгжлийн шинэ шатанд гарч бүтээмжээ дээшлүүлдэг болсон. Бид аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон мэдээллийн технологийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлагад ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч урт хугацааны найдвартай түнш нь байхыг эрмэлзэн компанийнхаа уриа үгийг
“Таны амжилтын хурдасгуур” хэмээн тодорхойллоо.

Компанийн тухай

Ай Ти Зон компани нь 1997 онд компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдаж, эдүгээ "Систем интеграцчлал", "Програм хангамж", "Компьютер бизнес тоног төхөөрөмж", "Мэдээллийн технологийн үйлчилгээ" гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн нийт зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг үндэсний хэмжээний компани болоод байна. Нийт 230 гаруй ажиллагсадтайгаас 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, Cisco, Dell, Canon, HP зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерууд ажиллаж байна.

Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүн импортлогчоос зохион бүтээгч, үйлдвэрлэгч, систем интеграцчлалын цогц шийдлийг нийлүүлэгч болон тасралтгүй хөгжиж, “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, цахим засаглалын төслүүд, ухаалаг барилгын систем, үйлдвэрлэлийн болон уул уурхайн автоматжуулалтын систем зэрэг өндөр чанартай, үндэсний мэдээллийн технологийн 100 гаруй бүтээгдэхүүн, шийдлүүдийг зах зээлд танилцуулаад байна. Ай Ти Зон компани нь 2014 онд нийт 51 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6,7 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлж, 30 орчим ажлын байрыг шинээр бий болгосон Монголын “ТОП-100 аж ахуй нэгж” байгууллага юм.

Бизнесийн үндсэн чиглэл

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ, АВТОМАТЖУУЛАЛТ

Өндөр технологийн мэдээлэл, холбооны технологийн цогц шийдлүүд нь бие даасан олон тооны дэд систем, програм хангамж, тоног төхөөрөмж, сүлжээ дэд бүтэц гээд нарийн хэсгүүдийн нэгдлээс бүрддэг...

ПРОГРАМ ХАНГАМЖ, БИЗНЕС АВТОМАТЖУУЛАЛТ

Ай Ти Зон компани нь Microsoft, Oracle, Sun Solaris, VMware, Symantec зэрэг дэлхийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн 50 гаруй програмистуудтай. ...

МТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Ай Ти Зон компани нь дэлхийд тэргүүлэгч Canon, Dell, Lenovo, Mogul зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер бөгөөд эдгээр шилдэг брэндүүдийн баталгаат...

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдал, технологийн өргөтгөл, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, хариуцсан ...

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч, анд найз нараа, Та бүхэнтэй шинэчлэгдсэн цахим хуудсаараа дахин мэндчилж байгаадаа баяртай байна!

Мөн компанийн хувьчлалын дүнд өөрчлөгдөн шинэчлэгдсэн Ай Ти Зон хэмээх нэрээ хоёр жилийн богинохон хугацаанд амжилттай таниулж цэвэр технологи, үйлчилгээний бие даасан компани болгосон хамт олноороо бахархаж байна. Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажилласан бүх хэрэглэгч, хамтрагч нартаа юуны түрүүнд халуун талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил бол Ай Ти Зон компанийн баримтлах үндсэн зарчим байдаг. Минут, хормоор шинэчлэгдэн буй мэдээлэл, холбооны технологийн зах зээл, бизнесийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж, шинэ тутамд нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эрчимтэй нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллах нь бидний үүрэг юм.

Нөхцөл шалтгаант, хэрэглээний зах зээлээс инноваци, бизнес загварчлалын өрсөлдөөнт зах зээлрүү шилжиж буй энэ нийгэмд мэдээллийн технологийн хэрэглээ, гүйцэтгэх үүрэг, хэрэглэгчдийн чиг хандлага урьд өмнөхөөсөө тэс өөр болжээ. Cloud, Mobile, Big Data гээд бидний саяхан зөгнөж байсан технологи, үйлчилгээнүүд аль хэдийн хэрэглээнд нэвтэрч бизнесийн шинэ боломж, хөгжлүүдийг нээсээр байна. Бидний уриа “Таны амжилтын хурдасгуур”! Таны өсөн нэмэгдэх мэдээлэл, холбооны технологийн хэрэгцээнд түүнийг ханган ажиллах өндөр мэргэжлийн, тогтвортой, урт хугацаанд хариуцлага хүлээх чадвартай, шинэ шинэлэг, нягт сайн багийн ажиллагаатай, халуун дулаан, найрсаг үйлчилгээтэй Ай Ти Зон компанийн хамт олон ямагт бэлэн байгааг дуулгахад таатай байна. Ай Ти Зончууд бид ойрын болон хэтийн зорилгын хүрээнд томоохон олон ажлуудыг төлөвлөөд байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад цаг тухай бүртээ манай шилдэг үйлчилгээтэй хамт нэвтрэн очно гэдэгт итгэж байна!


Гүнээ хүндэтгэсэн,


У. Наранбаатар
Гүйцэтгэх захирал

Манай хүний нөөц

230+

Нийт ажиллагсдын тоо

29+

Ажиллагсдын дундаж нас

10+

Ажилласан дундаж
хугацаа жилээр

70%

Инженер, програмистууд

100+

Ажиллагсдын албан ёсны сертификатууд

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

 

ӨНДӨР МЭРГЭШИЛ, МАНЛАЙЛАЛ

 

БИЗНЕСИЙН ТУРШЛАГА, НОҮ-ХАУ

 

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭЧЛЭЛТ

 

ЧАНАР, БҮТЭЭМЖ

 

ҮР ДҮНТЭЙ ТҮНШЛЭЛ

 

ХЭРЭГЛЭГЧ ТӨВТ ХАНДЛАГА

Үндсэн цэс