АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНЖЕНЕРИЙН УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ МОДЕЛЬ

Нийтэлсэн: 2018.11.21 |

Дараа үеийн мэдээллийн болон биет аюулгүй байдлын төхөөрөмж, системүүдийг суурилууллаа ч цаашид байгууллагын генд нь ортол суулгаж чадах инженерүүдийг бэлтгэх шаардлага бидэнд тулгардаг. Тэрхүү технологийн хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаар нь ашиглаж, ашиг шимийг нь ур ухаант инженерүүд л амь оруулдаг. Технологийн тэсрэлт болж буй энэ үед үүнийг дагаад инженерүүдийн суурь ур чадвар шаардлагатай ажлын үүрэг даалгаврууд бүхэлдээ өөрчлөгдөж буй тул ур чадварын үнэлэх моделийг ашиглан сургалт, хөгжүүлэлтийг байнга хийж байх шаардлагатай болж байна.

ТЕХНОЛОГИЙН СУУТНУУДЫГ БЭЛТГЭХ НЬ

Цахим хувьсгал гарснаар бизнесийн хүмүүс технологийн ойлголттой болж эхэлсэн бол эргээд инженерүүд бизнест оруулах үр ашгийг бодитоор мэдэрч, хэрэгжүүлдэг байх нь илүү чухал болжээ. Ийнхүү нэг ойлголттой, мэдрэмжтэй болсон хамт олон оруулсан хөрөнгө оруулалтаа хийдүүлэлгүй, илүү ирээдүйд чиглэсэн амжилттай компанийг бүтээхэд дөхөм болдог аж.

Дээр дурдсанаас дэлгэрүүлбэл шинэ технологийг мэддэг хүн бус, түүнийг өөрөө “суралцах арга барил ” эзэмшсэн нэгэн энэ хурдтай хөл нийлүүлж алхдаг. Тиймээс тухайн технологийг фундаменталыг суралцсан инженерүүдээ байнгын сургалт, хөгжүүлэлт, воркшопуудад хамруулдаг, эрэл хайгуул хийлгэдэг байх нь бидний нэрлэдгээр “технологийн суутныг” бүтээх хамгийн дөт зам болжээ.

АНУ-ийн хөдөлмөр эрхлэлтийн засгийн газрын агентлагаас 2015 онд хийсэн судалгаанд “Инженерүүдийн Ур чадварын Модель” хэмээх судалгааг хийсэн байдаг. Дээр дурдсан хувь хүний суралцах, бусадтай харилцах, ажиллах чадвараар дамжуулан инженерүүдийг үнэлэх нэгэн загварыг бүтээсэн юм. Энэхүү загвар нь тэрхүү суралцах чадваруудаас гадна салбар бүрийнхээ техникийн ур чадварыг шалгаж байж үнэлэх боломжтой аж.

Tier 1- Хувь хүний нөлөөлөх ур чадвар: Харилцааны ур чадвар, шударга байдал, Мэргэжлийн байдал, санаачилгатай байдал, Найдвартай байдал, уян хатан байдал, Суралцах чадвар

Tier 2- Академик ур чадвар: Унших, Бичих, Математик, Шинжлэх ухаан & Технологи, Харилцаа холбоо, Критикал, Анализ хийх чадвар, Компьютерийн ур чадвар

Tier 3- Ажлын орчин дох ур чадвар: Багийн ажиллагаа, Захиалагч & Үйлчлүүлэгчээ ойлгох байдал, Төлөвлөлт & Зохион байгуулалт, Шийдвэр гаргах чадвар, Шийдэл боловсруулах чадвар, Технологитой харьцах чадвар, Зохион байгуулах чадвар, Шалгах ур чадвар, Бизнесийн суурь ур чадварууд

Tier 4- Салбарын техникал ур чадварууд: Инженерийн суурь ур чадвар, Үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хийх, Бизнес болон орчны тогтвортой байдлыг бодолцох, Чанарын удирдлага хэрэгжүүлэлт, Аюулгүй байдал

Tier 5- Салбарын тодорхой нэг хэсэг

 

Инженерчлэлийн тусгай салбарынхаа нэг тодорхой хэсэгт шаардлагатай экспертийн түвшний мэдлэг, ур чадваруудыг энэхүү хэсэгт шалгана.

УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ МОДЕЛЬ

2014 онд NDIA байгууллагаас Системийн аюулгүй байдлын инженерүүдийн ур чадварын моделийг гаргахаар 260 гаруй асуулттай судалгаа хийсний үндсэн дээр “Role Based Security Systems Engineering Competency Model” хэмээх ур чадварын үнэлгээний хуудсыг бий болгожээ. Энэхүү ур чадварын үнэлгээний хуудас нь илүүтэй мэдлэг, чадвар, туршлага, зан төлөв дээр суурилсан.

Үнэлгээг хийх заавар: Ур чадварын талбар болгон дээр өөрт буй зан төлөв, чадваруудаа дугуйлна. Түүнээс хамгийн олноор дугуйлагдсан хэсэг нь таныг эксперт эсвэл энгийн түвшний мэдлэгтэй, зэргийг илэрхийлэх болно.

УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Аюулгүй байдлын инженерүүдийн ур чадварыг шууд төгс байна гэдэг нь үнэхээр хэцүү боловч басхүү бүтээж болохоор зүйл юм. Дээрх ур чадварын модель дээр үндэслэн инженерүүд өөрсдийн ур чадварын түвшнийг илүү цэгцтэй байдлаар том зураглалаар харснаар яг дутуу хэсгүүдээ нөхөн суралцах боломжийг олгодог.

Цаашид энэ болоод өөр янз бүрийн ур чадварын моделиудыг ашиглан өөрсдийгөө улам их хөгжүүлж, сургалт, воркшоп, семинар, Hackathon гэх мэт интерактив тэмцээнүүдээр өөрсдийгөө байнга сорьж байх нь “Технологийн суутныг” бүтээнэ.


 

ҮНДСЭН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Тодорхойлолт: Security requirements буюу Үндсэн ур чадварын үнэлгээ нь та бүхний өмнө тулгардаг бизнесийн болоод техникийн шинж чанартай кейсүүдийн аюулгүй байдлыг хангах ур чадвар, нөөц бололцоо, гүйцэтгэл, зан төлөвүүдийг харуулдаг.


Хамааралтай байдал: Орчны аюулгүй байдал, техникийн, хүний ажиллах процесс зэргийг нэгтгэн тогтвортой үйл ажиллагаанд оруулах зориулалттай байдаг. Security Requirement нь цаашид уг системүүд, төхөөрөмжүүдийг архитектурт оруулж, интеграц хийх гол үндсэн суурь нь болдог байна.


ТУРШЛАГА БОЛООД МЭДЛЭГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

АНХАН ШАТНЫ

ДУНДААС ДООД

ДУНД

АХИСАН ДУНД

ЭКСПЕРТ

  • Аюулгүй байдлын систем бүтээх үндсэн суурь ойлголттой, арга аргачлалыг нь ойлгодог.
  • Хамааралтай болон үл хамаарах системийн шаардлагуудын ялгааг тайлбарлах чадвартай.
  • Аюулгүй байдлыг хангах онцгой шинж чанаруудыг мэддэг.
  • Аюулгүй байдлын  нэгдсэн бодлого болон Аюулгүй байдлын үндсэн үзүүлэлт 2-ийн ялгааг мэддэг.


  • Аюулгүй байдлыг хангах шаардлагатай хэсгүүдэд үндсэн мэдлэг, техникээ ашиглаж чаддаг.
  • Шаардлагатай үед өөрийн шийдвэрийг бусдад танилцуулж, өөрчлөлт хийх чадвартай.
  • Анализ хийх, худалдан авалт хийх шийдвэрт нөлөөлөх
  • Анализ дээрээ тулгуурлан Аюулгүй байдлын шийдэл гаргах чадвартай.
  • Өөр төрлийн технологи болон шийдлүүдийг хооронд нь нэгтгэх чадвартай.
  • Аюулгүй байдлын шийдлүүдийг харьцуулан хамгийн боломжит хувилбарыг үнэлэн гаргах чадвартай.
  • Анализ хийсний үндсэн дээр хамгийн тохиромжтой техникээр ажиллах чадвар.
  • Өөр төсөл дээр ажиллаж буй Аюулгүй байдлын инженерүүддээ зөвлөгөө өгөх чадвартай.
  • Аюулгүй байдлын шийдлийг хөгжүүлэхэд шаардагдах хэрэгцээт шийдлүүдийг хөгжүүлэх.
  • Салбартаа шинэ шийдэл, техникийг хөгжүүлэх боломжтой.
  • Тухайн кейсд тохирох Аюулгүй байдлын шийдлийг бусад системүүдтэй уялдах, хамтран ажиллах боломжийг нь тайлбарлах чадвартай.
  • Тухайн аюулгүй байдлын шийдэл дээр шүүмж, зөвлөгөө, үр дүнгийн хэмжилт хийх.
  • Шинэ залуу инженерүүдийг бэлтгэдэг, сургадаг байх.


Эх сурвалж:

  1. Competency Models for Enterprise Security and Cybersecurity, Research based Frameworks for Talent Solutions by University of Phoenix
  2. Systems Security Engineering Competency Model by Don S.Gelosh, Ph.D., CSEP-Acq 2014.
ITStore

Нийтэлсэн: ITStore

Ай Ти Зон компанийн албан ёсны онлайн дэлгүүр www.itzonstore.mn

Үндсэн цэс