БҮТЭЭХ ЧАДВАР ба АМЖИЛТ

Нийтэлсэн: 2018.11.21 |

Хүний бүтээх чадвар

Амжилт нэвтрүүлэгт оролцсон салбар бүрийн алдартнуудаас тухайлбал улс төр, бизнесс, урлаг, спортын салбарт амжилтанд хэрхэн хүрсэн хүмүүстэй танилцаж хэзээ ямар бүтээх чадвар эзэмшиж амжилтанд хүрсэн талаар судалж мэдэх нь энэхүү судалгааны гол ажиглалт байлаа. Стивен Кови, “Үр бүтээлтэй хүний 7 хэвшил 1989 он” номонд бичсэнээр Бүтээл/Бүтээх чадвар (production/ production capability)-ын тэнцвэр бол үр бүтээлтэй байх нөхцөл гэж үзсэн байдаг. Эндээс үзэхэд бүтээх чадвар бол үр бүтээлтэй байдлын суурь юм. Өөрөөр хэлбэл бүтээх чадвартай байж бүтээлд тооцогдох үр дүнд хүрэх тул амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхээс тэдгээрийн чадваруудад анхаарал хандуулсан юм.

Бүтээл ямар үр дүнд хүрэх нь тухайн хүний бүтээх чадвараас шууд хамаарч байна. Байгууллагууд хувь хүний хөгжил тухайлбал хандлага, эерэг сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар гэх мэт ерөнхий ур чадварыг хөгжүүлэх чиглэлийн сургалтанд цаг, мөнгө зарцуулдаг болсоны зорилго бол хүний бүтээх чадварыг хөгжүүлэх замаар илүү үр дүнд хүрэхийг хүсч байгаагийн илрэл юм.

Энэ өгүүллийн зорилго нь бүтээх чадвар, амжилт хоёрын хоорондын холбоо буюу амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ, ямар бүтээх чадварыг эзэмшиж бүтээл буюу үр дүнг бий болгож бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан талаар ажиглаж дүгнэлт хийх юм.  


УДИРТГАЛ

Хүнээ хөгжүүлж чадсан улс орон хөгжиж чадсан жишээ дэлхийн улсуудад цөөнгүй, Сингапур улс хүний хөгжил, бүтээмжид онцгой анхаарч тогтвортой хөгжлийг бүтээж чадсан түүхтэй өнөөдөр нэг Сингапур хүний бүтээмж монгол хүнтэй харьцуулахад 50 дахин илүү байна үүнийг дагаад хоёр улсын хөгжил мөн тоогоор зөрүүтэй байна гэж хэлэхэд буруутах зүйлгүй билээ. Ажилтныг хөгжүүлэхэд их хурлын гишүүн, их дээд сургуулийн эрдэмтэн докторууд гэхээс илүү энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн оролцоо чухал.

Хүний нөөцийн менежементэд 2000-2010 оны хооронд ажилтан сонгон шалгаруулж авахдаа IQ буюу оюуны чадварыг чухалчилж суурь шалгуур болгох хандлага давамгайлж байсан 2010 оноос IQ+EQ сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нэмж суурь шалгуур болгож байна. Үүнээс улбаатай байгууллагууд хүний асуудал шийдэх чадвар (problem solving), бүтээлч сэтгэлгээ, бүтээх чадварыг харгалзан үзэж ажилд авах, цалин урамшуулал тогтоох, тооцох, албан тушаал дэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж байна.

Байгууллагууд үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх болсон бөгөөд ажилтны бүтээх чадвараас ажлын эцсийн үр дүн шууд хамаарч байна. Хүний бүтээх чадвар гэж юу вэ ? яагаад энэ чадвар ажиллаа сайн хийх, сайн үр дүнд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна, хэрвээ энэ үнэхээр хүний амжилттай ажиллах гол хүчин зүйл юм бол хэрхэн түүнийг эзэмших вэ ? Хөгжүүлэх вэ ? гэх мэт асуултын хариуг олох нь судалгаа, шинжилгээний үндэслэл юм.

Стивен Ковигийн томъёолсоноор Бүтээл/Бүтээх чадвар тэнцвэр буюу хүн үр бүтээлтэй байхын нөхцөл гэж үзсэн байдаг. Дийлэнх хүмүүс үр бүтээлтэй байдлыг улам ихийг хийх тусам илүү үр бүтээлтэй байна гэж үздэг.

Гэхдээ үр бүтээлтэй байдал бол хоёр хүчин зүйлээс хамаарч байдаг бүтээл бүтээх чадварын тэнцвэр, харьцаа, хоорондын тулаан (бүтээл vs бүтээх чадвар) ч гэж ойлгож болно. Бүтээл буюу алтан өндгөнд төвлөрсөн амьдарлын хэв маягийг бий болгож бүтээх чадвар буюу галууг орхигдуулвал төд удалгүй баялаг бүтээгч эх үүсвэргүй болно. Нөгөө талаар алтан өндөгний талаар ямар нэг зорилт тавилгүйгээр галууг арчилвал баялагийн үнэ цэнэ буурна.

Харин судлаачийн үзэж байгаагаар бүтээх чадвар бол үр бүтээлтэй байдлын суурь юм. Өөрөөр хэлбэл бүтээх чадвартай байж бүтээлд тооцогдох үр дүнг гаргах юм.

Стивен Кови үр бүтээлтэй байх үндэс нь “Б/БЧ тэнцвэр” гэж үзсэн ч бүтээх чадвар үлгэрт гардаг шиг гэнэт нэг өглөө галуу алтан өндөг гаргахгүйд асуудал оршино. Ямар төрлийн бүтээх чадварууд байх, хэзээ, хэрхэн эзэмшүүлэх нь асуудлын суурь гэж үзэж байна.


АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ТЭДНИЙ БҮТЭЭХ ЧАДВАР

Судлаачийн гол таамаглал бол амжилтанд хүрсэн хүмүүс буюу хийсэн бүтээсэн зүйлтэй бусдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь ямар нэг чадвар дээр суурилсан буюу бүтээх чадвартай шууд холбоотой. Эхний ээлжинд эдгээр хүмүүсд ямар чадвар байгаа, амжилтын нууцыг 25-р суваг телевизийн амжилт нэвтрүүлэгээр дамжуулан шинжлэх бөгөөд цаашид ярилцлага, ажиглалтын аргыг ашиглан өргөжүүлэхээр төлөвлөж байна.

1.Улс төрийн салбар

Улсын их хурлын гишүүн Р.Амаржаргалыг сонгон авч ажиглалт хийхээр шийдэв. Ажиглалтыг хийхдээ энэ хүнд байгаа чадварууд, хэзээ хэрхэн эзэмшсэн ямар үр дүнд хүрсэн тухай тодруулахаар зорилоо.  

Бүтээх чадвар

Дэмжих хүчин зүйлс

1

Өндөр хөгжсөн унших чадвар

Сониуч зан, бодит мөрөөдөл

2

Хувийн зохион байгуулалт

Хариуцлага, эрэмблэх, өдөр тутмын хар ажил, тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй

3

Чөлөөтэй харилцаа

Өөртөө итгэлтэй

4

Хувь хүний зарчим

Зөв байх, Сахилга дэг журам

Гишүүн Р.Амаржаргалын аав элчин сайдын яаманд жолоочоор ажилладаг байсан бөгөөд 11 настай байхад нь Орос улсруу томилогдож тэнд боловсрол эзэмших боломж түүнд олджээ. 6-р ангид байхдаа оросын өдөр тутмын сонинг уншиж түүвэр тэмдэглэл хөтөлж хавтаслаж эмхэлж тавьдаг хэвшилтэй байсан ба энэ нь бага ангид байхад нь өвөө нь үнэн сонин уншуулж яриулдаг байсанаас үүдэлтэй тогтсон хэвшил юм. Мөн тэрээр англи хэл сурахын тулд 1991 онд 21 хоногт нэг номыг орчуулж уншсан байдаг түүний дараа чөлөөтэй уншиж чаддаг болсон гэдэг. Эдгээрээс харахад багаасаа унших чадварыг өндөр хэмжээний бүтээх чадвар болтол хөгжүүлсэн харагдаж байна.  


2.Бизнесийн салбар

БСБ компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайханийг сонгон авч ажиглалт хийхээр шийдэв. Ажиглалтыг хийхдээ энэ хүнд байгаа чадварууд, хэзээ хэрхэн эзэмшсэн ямар үр дүнд хүрсэн тухай тодруулахаар зорилоо.

Бүтээх чадвар

Дэмжих хүчин зүйлс

1

Мэдээлэл цуглуулах


Орос, Англи хэл

2

Төсөөлөх


Туршлага, мэдлэг боловсрол

3

Тооцоолон бодох


Мэргэжил, хувь хүний чадавхи

4

Хувь хүний зарчим


Эмх цэгцтэй, Тууштай, зарчимч зан чанар

Б.Жаргалсайхан захирлын хувьд төрөл бүрийн эх үүсвэрээс мэдээлэл түүн дотороос мэргэжлийн мэдээллийг цуглуулах түүнд суурилсан аливаа зүйлийг төсөөлөх чадвар өндөр хөгжсөн байна гэж үзэж байна.  

3.Урлагийн салбар

Дуучин Б.Болдыг сонгон авч ажиглалт хийхээр шийдэв. Ажиглалтыг хийхдээ энэ хүнд байгаа чадварууд, хэзээ хэрхэн эзэмшсэн ямар үр дүнд хүрсэн тухай тодруулахаар зорилоо.

 

Бүтээх чадвар

Дэмжих хүчин зүйлс

1

Авьяас билэг

Бэлтгэл, дэг журам, генийн өгөгдөл

2

Төсөөлөөд мэдрэх

/анхаарлаа төвлөрүүлэх/

Дуу сонсоод нотлох, Нүд нээх, өндөр стандарт, том зорилго

3

Сонсож, харж сэтгэх /холбож сэтгэх/

Төрөл бүрийн цуглуулга

4

Өөрийгөө удирдах чадвар

Стресс менежмент, Фитнессээр хичээллэх, хувийн зөв хэвшлүүд

Дуучин Болдын хувьд энэ салбарт сонгосон гол шалтгаан нь зөвхөн дуулаагүй энэ салбарын түвшинд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өөрөөр хэлбэл өөрийн давуу талыг ашиглан Монголоос дэлхийн зах зээлд гарах боломжийг хайж байгааг нь илүү онцолж сонголоо. Урлагийн хүний хувьд заяамал ур чадвар гэж хэлдэг авьяас билэг суурь байх бөгөөд өөрийн сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлж байгаа буюу өөрийгөө удирдах чадварыг өндөр түвшинд хөгжүүлэх нь чухал гэж ажиглагдлаа. 

4.Спортын салбар

Мэргэжлийн сумо бөхийн их аварга М.Даваажаргалыг сонгон авч ажиглалт хийхээр шийдэв. Ажиглалтыг хийхдээ энэ хүнд байгаа чадварууд, хэзээ хэрхэн эзэмшсэн ямар үр дүнд хүрсэн тухай тодруулахаар зорилоо.

Бүтээх чадвар

Дэмжих хүчин зүйлс

1

Авьяас билэг

Бэлтгэл, дэг журам, генийн өгөгдөл

2

Мэдрэмж, анхаарлаа төвлөрүүлэх

Сэтгэл хөдлөлөө удирдах, асуудал шийдэх чадвар, бэрхшээл даван туулах

3

Өөрийгөө удирдах чадвар

Том зорилго, жижиг зорилго, Стресс менежмент, Жин нэмэх, амрах, бие ээ бэлэн болгох

Урлаг, спортын амжилтанд хүрсэн хүмүүсийн гол хүчин зүйл бол авьяас билэг генийн өгөгдөл байна. Үүний дараах гол хүчин зүйл бол мэдрэмж, сэтгэл зүйгээ удирдах чадвар үр дүн гаргах, бүтээл гаргахад нөлөөтэй байна.

М.Даваажаргал аваргын хувьд бүтээх чадвараа богино хугацаанд өндөр хөгжүүлж чадсан гол нууц нь сэтгэл зүйгээ удирдах, биеээ удирдах чадварыг эзэмшсэн явдал байна. Мэргэжлийн сумо бөхийн 6 түвшинд богино хугацаанд үе шат ахисан биеээ сайн бэлтгэсэн сэтгэлээ сайн бэлтгэсэн ёс жаяг дэг журмыг сайн дагасан нь өнөөдрийн амжилтын суурь байна.  


ДҮГНЭЛТ

  1. Стефен Р.Ковигийн тодорхойлсноор үр бүтээлтэй байдал гэдэг бол бүтээл/бүтээх чадварын тэнцвэр гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн зөвхөн бүтээлд анхаарал хандуулах тусам бүтээх чадвар хоцрогдож үр бүтээлтэй байдал алдагдана, мөн зөвхөн бүтээх чадварт анхаарал хандуулах тусам бүтээл, үр дүн, амжилтын амтыг мэдрэхгүй үр бүтээлтэй байдал байхгүй гэж үзсэн. Энэхүү онолын дагуу гол хийж буй дүгнэлт бол хүн бүтээх чадвар нь тодорхой загвартай түүний дагуу амьдарлын үе шат бүрд чадварууд эзэмших чухал бөгөөд түүнийгээ дахин дахин ашиглаж бүтээх чадвар болгох нь амжилтын үндэс гэж үзэж байна. Жишээ нь: 18 нас хүртэл суурь олж авсан чадваруудаа оюутан болоод хөгжүүлж анхан шатны бүтээх чадвар болгох нь чухал асуудал юм.
  2. Хувь хүнийх нь хувьд ажиглахад өөрийн гэсэн чадварууд тэр хүнд байдаг боловч гаргаж буй бүтээл, үр дүн нь сэтгэлд нь хүрдэггүй тохиолдол бий. Эндээс дүгнэхэд хүн бүр өөр өөрийн зорилготой түүнийгээ биелүүлэх ямар нэг чадварыг өв залгамжилж авдаг ба тэр чадвараа олж мэдээгүй хөгжүүлж чадаагүй байдлаас болж эрэл хайгуул хийдэг, цаг хугацаа алддаг, сэтгэл санаагаар унадаг, үр бүтээлтэй байдал алдагддаг, чадвараа бүтээх чадвар болгож хөгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байх магадлалтай.
  3. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхэн замналыг ажиглахад бага наснаас бүтээх чадвараа хөгжүүлсэн харагдаж байна. Жишээ нь УИХ гишүүн Р.Амаржаргал 4-р ангиасаа эхлээд унших чадвараа хөгжүүлж ирсэн Орос улсад 10 жилийн сургуулийн 6-р ангид байхдаа өдөр тутмын хэвлэл уншиж тойм тэмдэглэл хөтөлдөг байсан гэх зэрэг нь энэ хүний унших чадварыг өндөр хөгжүүлж улмаар аливаа бүтээл гаргахаар зорих бүрдээ унших бүтээх чадвараа ашиглаж зорилгоо биелүүлж байна гэж дүгнэж байна.
  4. Урлагийн болон спортын мөн нарийн мэргэжлийн ажилтнууд тухайлбал мужаан, дархан, зураач гэх мэт хүмүүсийн хувьд байгалиас заяасан авьяас билэг байх бөгөөд түүнийг хөгжүүлэх нь тэр хүний бүтээх чадвар юм. Жишээ нь: Их аварга М.Даваажаргалын хувьд сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг бүтээх чадвар болгож бүтээл буюу амжилтанд хүрсэн гэж дүгнэж байна. Мөн байгалиас заяасан авьяас билэгтэй хүн цөөн байдаг тул ерөнхий чадваруудыг илүү бүтээх чадвар болгож буй жишээг голчлон үзэх нь ач холбогдолтой гэж судлаачийн зүгээс үзэж байна.    
  5. Дээрх дүгнэлтүүдээс харахад бүтээх чадвар гэдэг бол тухайн нөхцөлд өөрийн мэдлэг, ур чадварт суурилан зорилго, зорилтонд хүрэх арга, аргачлалыг зөв оновчтой тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөлд зорилтыг хамгийн богино хугацаанд оношлох, дэс дараалал тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
  6. Бүтээх чадвар гэдэг нь суурь чадвар дээр үндэслэсэн асуудал шийдэх чадваруудын цогц юм. Өөрөөр хэлбэл тухайн бүтээлийг хийх явцад тулгарч буй асуудлыг илрүүлэх, шинжлэх, шийдвэрлэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.
  7. Бүтээх чадвар гэдэг бол суурь чадварыг өндөр хөгжүүлж эзэмшсэн, аливаа зорилгоо биелүүлэхэд ашигладаг хамгийн сайн эзэмшсэн багаж гэж ойлгож болно.
  8. Аливаа хүн өөрийн бүтээх чадварыг олж илрүүлэх, хөгжүүлэх, хэрхэн бүрэлдүүлэх нь тухайн хүний алсын хараа, эрхэм зорилгоо биелүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Эсэргээрээ ямар зорилготой байгаа түүнд хүрэхийн тулд бүтээх чадвараа хөгжүүлэх нь илүү оновчтой гэхдээ хүн бүр багаасаа өөрийн зорилгыг тодорхойлоогүй байдагтай холбоотой эзэмшсэн суурь чадваруудаа хөгжүүлж үр дүнд хүрэхийг илүүд үзэж байна.
  9. Ажилтныг хөгжүүлэхэд их хурлын гишүүн, их дээд сургуулийн эрдэмтэн гэхээс илүү тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд шинэчлэлийг хийдэг гэдэг үүднээс бүтээх чадварын ерөнхий загвар гаргах, суурь чадвар гэдэгт ямар чадваруудыг оруулахыг тодорхойлох нь хүний бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ойлгож энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эхлүүлсэн юм.

 

Ашигласан материалын жагсаалт:


  1. I.        Монгол хэлээр хэвлэгдсэн бүтээл

[1]           Стефен Р.Кови. Үр бүтээлтэй хүний 7 хэвшил. –УБ. 2011 он

[2]           Жим Коллинс, “Сайнаас агууд” 2001 он

[3]          Дин Уильямс, Удирдан дагуулах увидас, 2010

[4]           Стратегийн менежмент, 2017 он  

[5]           МУБИС, Орчин үеийн боловсролын бодлого, менежмент 2017 он

[6]           МУШУТИС, Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл, 2014 он


  1. II.        Англи хэлээр хэвлэгдсэн бүтээл

[7]           Stephen R.Covey, The 7 habits of highly effective people. United state, 1989 

[8]           Neil Ritson, Strategic management, 2017

[9]           Andrew Whalley, Strategic marketing, 2017

[10]         Robert N.Lussier, Human relations in organization, 2008  


  1. III.     Интернэт эх сурвалж

 

[11]https://www.youtube.com/watch?v=4SIitYNTL70

[12]https://www.youtube.com/watch?v=Q7sv9vmmHuw

[13]https://www.youtube.com/watch?v=Hg6X3ZkxfEg

[14]https://www.youtube.com/watch?v=dJtnvfTms_M

[15]https://www.youtube.com/watch?v=QkGzcMTmtA4

[16] https://training.simplicable.com/training/new/87-soft-skills

[17]http://bemycareercoach.com/soft-skills/list-soft-skills.html

[18]https://www.livecareer.com/career-tips/career-advice/soft-skills-in-demand

[19]https://www.wikijob.co.uk/content/interview-advice/competencies/soft-skills


Зохиогчийн тухай:

Амарбаясгалангийн Батгэрэл нь Максимус Дистрибьюшн ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. 2006 онд тухайн үеийн нэршлээр ШУТИС-КТМС-ийг төрийн удирдлага мэргэжлээр төгссөн бизнесийн байгууллагад 12 жил тасралтгүй хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа 2017 оноос хүний нөөцийн магистрант оюутнаар ШУТИС-БАТС-д элсэн суралцаж байна. “Ажилтны бүтээх чадварыг хөгжүүлэх” чиглэлээр Доктор, профессор Г.Батхүрэлийн удирдлагад судалгаа, шинжилгээний ажил хийж байна.

А.Батгэрэл

Нийтэлсэн: А.Батгэрэл

Максимус Дистрибьюшн ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. 2006 онд тухайн үеийн нэршлээр ШУТИС-КТМС-ийг төрийн удирдлага мэргэжлээр төгссөн бизнесийн байгууллагад 12 жил тасралтгүй хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа 2017 оноос хүний нөөцийн магистрант оюутнаар ШУТИС-БАТС-д элсэн суралцаж байна. “Ажилтны бүтээх чадварыг хөгжүүлэх” чиглэлээр Доктор, профессор Г.Батхүрэлийн удирдлагад судалгаа, шинжилгээний ажил хийж байна.

Үндсэн цэс