NEXTGEN EPP БУЮУ ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮРИЙГ ХАМГААЛАХ НЬ

Нийтэлсэн: 2018.11.14 |

Байгууллагын халдлагад өртөх өндөр эрсдэлтэй байдаг эмзэг цэг нь хүмүүсийн хэрэглэдэг олон төрлийн төхөөрөмжүүд (компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас) байдаг байна.

Ухаалаг төхөөрөмж янз бүрийн хамгаалалтгүй сүлжээнд байнга холбогдож, нэгээс нөгөөд халдлагыг “нэвтрүүлэх” хялбар сүлжээ болдог аж. Тухайлбал ямар ч хамгаалалтгүй сүлжээтэй газраас ухаалаг төхөөрөмжөөр нэвтэрч, байгууллагынхаа мэдээллийг солилцох нь "зам зуураа" мэдээллээ алдах, халдвар тээвэрлэх шалтгаан юм.

Ажилтан бүрийн гар дээрх ухаалаг төхөөрөмжийг нэгдсэн хамгаалалт дор оруулж, учирч болох эрсдэлээс байгууллагаа бүрэн хамгаалах Next Generation EndPoint Security буюу аюулгүй байдлын дараа үеийн хүчирхэг шийдлүүд бүтээгдсээр байна.

ТООН ХЭЛЭЭР

2017 онд 5 тивийн 10 орны 100-5000 ажилтантай байгууллагын 2700 мэдээллийн технологийн инженер, менежер хамрагдсан, “Вансон Бөрне”-н хийсэн дараах судалгаанаас (эх үүсвэр The State of Endpoint Security Today, A Sophos Guide January 2018) зөвхөн нэг төрлийн халдлага болох Ransomware буюу өгөгдөл устгах халдлагын талаарх статистикаас дурдахад:

  • Байгууллагын 54% нь өнгөрсөн жил Ransomware-т өртсөн байна.
  • Байгууллага бүрт дунджаар 2 ransomware халдлага болсон.
  • Эрүүл мэндийн салбар, эрчим хүч, мэргэжлийн үйлчилгээний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч байгууллага руу чиглэсэн.
  • Халдлагад хамгийн өндөр түвшинд өртсөн улсууд нь Энэтхэг, Мексик, АНУ, Канад байв.
  • Байгууллагуудын 77% нь халдлагын үед хамгийн сүүлийн үеийн Endpoint security-рүү дөнгөж шилжиж эхлэх гэж байсан.
  • Байгууллагуудын 54% нь Ransomware-н эсрэг хамгаалалт байхгүй байсан.


 

RANSOMWARE-ИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН СТАТИСТИК ТООЦООЛЛООС ОНЦОЛБОЛ:

Ransomware-т өртсөн нэг компьютерийн үйлдлийн системийг дахин суулгахад 2-3 цаг, програм хангамжууд болон имэйлийн програмыг суулгаж тохируулахад 1-2 цаг, өгөгдлөө сэргээхэд 2-3 цаг гээд нийт нэг компьютерт 5-8 цаг зарцуулагддаг.

Ransomware халдлагад өртсөн байгууллагын зардал ойролцоогоор нэг байгууллагад 133,000 ам.доллар буюу манай валютаар бол 332 сая төгрөг болсон байна.

ЯАГААД NEX-GEN ENDPOINT ГЭЖ?

Зах зээл дээрх аюулгүй байдлын олон төрлийн шийдлүүдээс өөрийн компанид хамгийн сайн тохирох шийдлийг олж сонгох нь сорилт болсоор байна. Олон төрлийн антивирусын шийдлүүд нь: known threat буюу мэдэгдэж буй аюул заналаас маш үр дүнтэй хамгаалдаг, endpoint protection (EPP) ахисан түвшний антивирус юм.

Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам байгууллага руу чиглэсэн аюул заналууд өөрчлөгдөн өмнө нь хэзээ ч харж байгаагүй malware, үл мэдэгдэх вирус их болсон нь улам бүр түгээмэл болсон нь өмнөх үеийн энгийн антивирус болон энгийн endpoint protection (EPP) шийдэлд байгууллагууд аюулгүй байдлаа даатгах боломжгүй болоод байна.

 

Хүснэгт 1. Threats trend

 

Аюул заналууд

 

Зорилтууд

 

Мэдэгдэхээс мэдэгдэхгүй хүртэл

Байгууллага болгонд тохиолдсон Malware халдлагуудын 75% нь зөвхөн тухайн байгууллагын кейс дээр тохиолддог

(Source: Sophos Labs)

Том компаниас жижиг бизнес хүртэл

Нийт халдлагад өртсөн байгууллагуудын 70% нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй хохироод үлддэг.

(Source: Sophos Labs)

Энгийнээс салбарын түвшин хүртэл

As Malware-as-a-Service платформ хөгжихийн хэрээр салбар салбараас хамааран Dark Web буюу далд зах зээлээс хамааран төлбөрийн дарамт улам нэмэгдсээр байдаг.

(Source: FBI / InfoSec London)

Тэлэлт

Нийт халдлагуудын 90% нь таны хэрэглэж буй төхөөрөмжөөс өгөгдөл хулгайлснаас эхэлдэг

(Source: NSS Labs)

Malware to Hacker

63% өгөгдлийн хулгай EPP-д халдсанаас эхэлдэг

(Source: Verizon DBIR)

Сул тал

Vulnerability халдлагыг дунджаар 193 өдөр зарцуулж засдаг.

(Source: WhiteHat Security)

 

Сайн мэдээ нь Аюулгүй байдлын салбар нь технологийн шинэчлэлийг байнга үргэлжлүүлдэг. Ойрын хэдэн арван жилд хакерууд болон аюулгүй байдлын вендоруудын хооронд шатрын тэмцээн шиг нэг нь нөгөөгөө түрүүлж дарах технологийн тулаан үргэлжилсээр ирсэн.

Шатрын тэмцээнд олон янзын тактикууд хэрэгтэй байдагтай адил хэрэглэгчийн төхөөрөмжийг (endpoint) бүрэн хамгаалахад олон технологиуд шаардлагатай. Иймээс уламжлалт техникүүд болон орчин үеийн арга техникүүдийн хосолмол болох дараа үеийн хамгаалалтууд NextGen EPP, Next­Gen security-г сонгож аюулгүй байдалдаа санаа зовохгүйгээр үндсэн бизнесээ өсгөх нь хамгийн чухал юм.

ШИДЭТ КВАДРАТЫН ТЭРГҮҮЛЭГЧ NEXTGEN-SOPHOS EPP

Sophos Next-Gen Endpoint Protection нь өргөн хүрээний дэвшилтэт технологиудыг нэгтгэсэн бөгөөд онцлох технологи нь өөрийн үүлэн сторейж дээр суухаас гадна (сервер шаардлагагүй) үүлэн болон уламжлалт байдлаар хүссэн газраасаа endpoint-уудынхаа аюулгүй байдлыг хянах, удирдах, шинэчлэлт хийх боломжтой болсон.

Мөн Sophos-н бусад аюулгүй байдлын шийдлүүдтэйгээ (XG firewall, serv­er protection, encryption, mobile г.м) синхрон ажиллах, нэг цонхноос бүх түвшний хяналт хийх боломжтойгоос гадна ашиглахад энгийн хялбар болсон нь байгууллагуудын IT болон аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд илүү сонгодог байна.

С.Бямбасүрэн

Нийтэлсэн: С.Бямбасүрэн

Ай Ти Зон ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан менежер

Үндсэн цэс