АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНОЛОГИЙН ЗАХ ЗЭЭЛД МАНЛАЙЛАГЧИД

Нийтэлсэн: 2018.11.18 |

Дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд Security буюу Аюулгүй байдлын зах зээл дээр амжилттай бүтээгдэхүүн гаргаснаараа өөр хоорондоо өрсөлддөг болсон. Жишээ нь: Та бидний мэдэх CISCO компани сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй кибер хамгаалалт, имэйл хамгаалалтын шийдлээрээ манлайлагчдын эгнээг тэргүүлдэг. Аюулгүй байдлын зах зээлийн өөрчлөлт, динамикууд нь үндсэндээ Next Genera­tion Security буюу Дараа үеийн аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлага руу шунан уралдагч эдгээр компаниудын шийдлээс шалтгаалан хөгжиж байдаг. 2021 он гэхэд нийт худалдан авагчдын 20% нь “Бүрэн автоматжсан Аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийг худалдан авдаг болно” гэсэн хандлагатай байгаа нь инноваци бүтээгчдийн гол чиглэл боллоо.

АВТОМАТЖУУЛАЛТ БОЛ ГОЛ ТҮЛХҮҮР

2018 оны Гартнераас гаргасан 2018 оны аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийн “Magic Quadrant” буюу “Шидэт Квадрат” дах манлайлагчдыг харвал “Автоматжсан”, “Эрсдэлийг тооцоолох, анализ” гэсэн шинж чанар нь орчин үеийн хамгаалалтын шийдэлд зайлшгүй байх үндсэн шаардлага болох нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийн автоматжуулалт нь ирээдүйд гарах эрсдэлийг тооцоолох, анализ хийдэг байхдаа хамгийн гол үнэлүүштэй чанар нь орших аж.

Нөгөө талаас хэрэглэгчдийн хувьд автоматжуулалтыг илүү их анхаарч худалдан авалтаа хийж байгаа нь цаанаа халдлагаас урьдчилан хамгаалалтаа хийх, хурдан хариу үйлдэл үзүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, нэгдсэн удирдлага хийхэд тохиромжтой байдаг байна.

НЭМЭЛТ ҮР АШИГТАЙ БАЙХ НЬ

Технологи бүтээгчид нь үндсэн хэрэгцээнээс гадна илүү олон зүйлд ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр зах зээлийн өөр сегмент рүү нэвтэрч, өрсөлдөх чадвараа улам бүр нэмсээр байна. Жишээ нь: Гар утсанд зориулсан кибер халдлагын бүтээгдэхүүн нь End Point буюу эцсийн хэрэглэгчийн бүх төрлийн төхөөрөмжийг хамгаалах боломжтойгоор зах зээлд танилцуулагдаж байна. Гартнерын гаргасан судалгаан дээр 2020 он гэхэд End Point Protection (EPP) хамгаалалтын шийдлийн 30% нь зөвхөн мобайл халдлагаас хамгаалах үндсэн үүрэгтэй болно гэж үзсэн байна.

“2021 он гэхэд нийт худалдан авагчдын 20% нь бүрэн автоматжсан аюулгүй байдлын хамгаалалтын шийдлийг худалдан авдаг болно.”

Аюулгүй байдлын зах зээл сегментчилэгдсэн байдлаар * Мянган доллар:

Сегмент

2016

2017

2018

 Нэвтрэх хандалтын менежмент (Identity Access Management)

3,911

4,279

4,695

Дэд бүтцийн хамгаалалт (Infrastructure Protection)

15,156

16,217

17,467

Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж

(Network Security Equipment)

9,789

10,934

11,669

Аюулгүй байдлын үйлчилгээ (Security Services)

48,796

53,065

57,719

Хэрэглэгчдийн Аюулгүй байдлын Програм хангамж

(Consumer Security Software)

4,573

4,637

4,746

Нийт

82,225

89,133

96,296

ЗАХ ЗЭЭЛД МАНЛАЙЛАГЧДЫН ШИДЭТ КВАДРАТ

Технологийн шийдлийн сонголт хийхэд юу түрүүнд зах зээлийн манлайлагчдын байршлыг мэддэг байх нь зүйтэй.

Түүнчлэн салбарын тусгайлан заагдсан стандарт, түүнд тусгагдсан техник технологийн шаардлагыг харгалздаг байх нь чухал. GDPR, PCI, SIEM, HIPAA зэрэг стандартууд нь байгууллагад хэрэглэгчдийн эмзэг, чухал мэдээллийг чанд хадгалах, аюулгүй байдлаа тогтвортойгоор хамгаалах тогтолцоог бүрдүүлэх үндсэн чиглэл болно. Харин эдгээр стандартад нийцсэн технологийг сонгон нэвтрүүлснээр аюулгүй байдлын хамгаалалтын давуу байдлаа шууд нэмэгдүүлэх боломжтой.

Гартнер технологийн судалгааны газраас “Шидэт квадрат” хэмээх зах зээлийн байдлыг харуулсан судалгаа хийдэг билээ. 2017-2018 оны хооронд Аюулгүй байдлын зах зээл дээр ямар сегментэд, ямар компаниуд тэргүүлж байгааг доорх судалгаанд дэлгэрүүлэн хүргэлээ.

Технологийг оновчтой сонгодог чадавх нь байгууллагаа эрсдэлээс хамгаалах гол хөшүүрэг болсон.

Нэгдсэн удирдлагатай Аюулгүй байдлын үйлчилгээний (Managed Security Service) салбарт Secureworks компани тэргүүлж байгаа бөгөөд түүний араас Symantec, IBM компаниуд орж байна. Ай Ти Зон компани танд IBM, Symantec компаниудын Шинэ үеийн Аюулгүй байдлын шийдлүүдийг мэргэжлийн инженерүүдийн хамт хүргэж байна.


Аюулгүй байдлын хамгийн эмзэг цэг болох EPP буюу эцсийн хэрэглэгчдийн ашиглаж буй төхөөрөмжүүд дээр суулгах, нэгдсэн байдлаар хянах боломжтой Аюулгүй байдлын бүтээгдэхүүнээр Symantec, Sophos зэрэг компаниудын технологиуд зах зээлээ тэргүүлжээ. Ай Ти Зон компани Symantec, Sophos компаниудын алтан хамтрагч бөгөөд лиценз бүхий алба ёсны шийдлийг мэргэжлийн үйлчилгээний хамт хүргэж байна.

Сүлжээний аюулгүй байдал буюу Network Security Equipment зах зээл дээр мэдээж хэрэг Cisco Systems компани тэргүүлж байна. Сүүлийн хэдэн жилд Palo Alto компани шинэ аргачлалыг технологидоо шингээн, цоо шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гаргаж эхэлснээр тэргүүлэгчдийн эгнээнд орж ирсэн байна. Ай Ти Зон компани Сүлжээний аюулгүй байдлын  Cisco шийдлийг албан ёсны үйлчилгээний лиценз, мэргэжлийн CCNA CCIE сертификат бүхий инженерүүд суурьлуулахад бэлэн байна.


Unified Threat Management буюу маш олон төрлийн кибер халдлагуудыг хаах чадвартай хамгаалалтын шийдэл байдаг. Энэхүү аюулгүй байдлын шийдэл дээр Fortinet компани зах зээл дээр сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлж байна. Маш цогц байдлаар хамгаалалтыг боловсруулсан нь Fortinet UTM бүтээгдэхүүний онцлог юм. Ай Ти Зон компани Fortinet компанийн бүхий л үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар хүргэж байна.

Нийтэлсэн:

Үндсэн цэс