МЭДЭЭЛЛИЙН БОЛОН БИЕТ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭГДЭХ НЬ

Нийтэлсэн: 2018.11.13 |

 

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТ

Салбарууд солбицолд орж, хэдий ялгаатай үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн бүгд л нэгэн ижил сорилттой өөр өөрийн хэмжээнд тулгарч байна. Аливаа хяналтын камер, нэвтрэх хяналтын систем болоод бусад ухаалаг эд зүйлс гэх мэт системтэй холбогдсон юм болгон кибер халдлагад өртвөл шууд ямар ч хэрэгцээгүй болж орхидог аж. Саяхан 2017 оны зун, Вашингтон хотын нийт хяналтын камерын 70%-ийг шууд хакердаж бүх видеог нь устгасан. Видео бичлэгийг нь устгаад зогсохгүй, дараагийн хэдэн өдрийн турш бичлэг хийх боломжгүй болгосон нь маш их хэмжээний гэмт хэрэг, зардлуудыг хойноосоо дагуулсан юм.

Биет аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг хакердаж, байгууллага руу нэвтрэх, хулгай гарах маш том эрсдэлтэй тулна

БИЕТ БОЛОН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭГДСЭН НЬ

Хэдий биет аюулгүй байдал ба системийн кибер аюулгүй байдал хоёр бие биенээсээ шууд хамаардаг боловч ихэнх компаниуд эдгээр аюулгүй байдлын шийдлүүдээ тусад нь хийсээр байдаг. Компаниуд Аюулгүй байдлаа тус тусад нь хангахын тулд дор хаяж гурван өөр төрлийн ханган нийлүүлэгчидтэй харьцаж, гурван өөр төрлийн хяналтын системийг суурилуулах шаардлагатай болдог байна. Үүнд:

  • IP буюу интернеттэй холбоотой аюулгүй байдал
  • Өгөгдөл шилжилт хоорондын аюулгүй байдал (Өгөгдөл нэг цэгээс нөгөө цэг рүү дамжиж буй тохиолдолд учрах аюулаас хамгаалах)
  • Биет аюулгүй байдал буюу Хяналтын камер, нэвтрэх хяналтын систем, ухаалаг төхөөрөмж гэх мэт.

Эдгээр бүх хэсгүүд нь хоорондоо холбоотой байдлаар уялдан ажиллах технологийн боломж нь бүрдсэнээр ДАРАА ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ буюу нэг шийдлээр бүх аюулгүй байдлаа цогцоор нь хангах боломж бүрддэг аж. Энгийнээр ойлговол энэ нь биет аюулгүй байдлын төхөөрөмжүүдийн системийг нь давхар Кибер халдлагаас хамгаалах тал дээр анхаарч хаана ч аюул нэвтрэх нүх үлдээхгүй байх явдал юм.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

АНУ-ийн Кибер Консекүйнсийн нэгжийн дарга, Скотт Борг “Технологийн хувьд биет аюулгүй байдал болоод кибер аюулгүй байдал нэгдэх боломжтой болсон. Харин одоо түүнийг байгууллагын түвшинд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.” хэмээн дурдсан байдаг. Сүлжээнд нэвтэрч байгаа л бол түүгээр дамжуулан бусад мэдээлэл рүү халдах маш амархан байдаг тул Биет аюулгүй байдал болон Кибер аюулгүй байдлаа нэгдсэн байдлаар хамгаалж тусгай Аюулгүй байдлын бодлого гаргах нь чухал байдаг аж.

Байгууллагын сүлжээнд холбогдож буй хувь хүний болон компанийн эзэмшлийн бүх төхөөрөмжүүдийг нэгэн том зураглалаар хянаж байх нь нэгэн төрлийн бидний даван туулах шаардлагатай Аюулгүй байдлын сорилт болсоор байна

Тухайлбал төлбөрийн картын салбар болоод банк, даатгалын салбарынхан гэх мэт маш өндөр стандарттай, хэрэглэгчдийн мэдээлэл нь маш эмзэг байдаг байгууллагууд энэхүү Аюулгүй байдлын нэгдсэн бодлоготой байх нь тогтвортой үйл ажиллагаа явуулах хамгийн гол үндэс нь болдог.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН БОДЛОГОГҮЙ БОЛ КОМПАНИД ЯМАР УРШИГТАЙ ВЭ?

Байгууллагын Биет аюулгүй байдлыг хангаж байдаг аюулгүй албаныханд тогтсон, цэгцтэй, алсаас удирдахуйц мэдээлэл бүрддэггүй. Учир нь түүнийг дата сан дээр зохион байгуулалттайгаар системчлэн үүсгэх нэг ч систем байдаггүй.

Биет аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг хакердаж, байгууллага руу нэвтрэх, хулгай гарах маш том эрсдэлтэй тулна.

Байгууллагыг бүрэн гүйцэд хяналтан доороо оруулах боломжгүй, салангид маш олон системийг удирдах шаардлагатай болдог.

Хаанаас ямар төрлийн этгээд хэдэн удаа нэвтрэх гэж оролдсон талаар мэдээллийн сануулга ирэх боломжгүй.

IMS-ийн судалгаанаас харахад гар утас, хяналтын камер, ухаалаг төхөөрөмж, нэвтрэх хяналтын төхөөрөмж, компьютер гэх мэт тухайн байгууллагын сүлжээнд холбогдож буй хувь хүний болон компанийн эзэмшлийн бүх төхөөрөмжүүдийг нэгэн том зураглалаар хянаж байх нь нэгэн төрлийн бидний даван туулах шаардлагатай Аюулгүй байдлын сорилт болсоор байгаа билээ.

Security International Association,
Security Trend for 2018

 


Нийтэлсэн:

Үндсэн цэс