Аюулгүй Байдлын Үнэнтэйгээ Нүүр тулах 10 Асуулт

Нийтэлсэн: 2018.11.13 |

Та байгууллагынхаа аюулгүй байдлын хамгаалалтын экосистемийг том зургаар нь харж, үнэлж байсан уу? Танд PwC институцээс гаргасан “Дэлхийн Мэдээллийн Технологийн Аюулгүй Байдлын Асуулга Судалгаа”-ны асуултыг хүргэж байна. Байгууллагынхаа бодит нөхцөл байдалтай нүүр тулаад үзээрэй.


МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ 10 АСУУЛТ


  1. Байгууллагынхаа аюулгүй байдлын хамгийн эмзэг хийгээд түлхүүр цэгүүдээ тодорхойлсон уу? Эдгээр эмзэг хэсгүүд яг одоо найдвартай гарт байгаа гэдэгт Та итгэлтэй байж чадах уу?
  2. Байгууллагын эмзэг, чухал мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг хариуцсан ажилтан бий уу?
  3. Аюулгүй байдлын хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бодлого журмын хэрэгжүүлэлтийн үр дүнг хэмждэг үү? Хэмжиж байсан удаа бий юу?
  4. Мэдээллийн аюулгүй байдлын онцгой нөхцөл үүссэн гэж төсөөл. Юунаас, ямар шалтгаанаас болж доголдол үүссэн, ямар нөхцөл байдалтай байгааг шууд тодорхойлж чадах уу?
  5. Мэдээллийн аюулгүй байдлын онцгой нөхцөл байдлыг даван туулах урьдчилсан төлөвлөгөө бий юу?
  6. Аюулгүй байдлын бодлого журам, зааварчилгаатай байгууллагын ажилтан бүр танилцаж, мэдээлэл авсан байгаа уу? Тэд өөрсдийн үүрэг, хариуцлага чухам юу болохыг хэлж мэдэх үү?
  7. Үүлэн бусад гуравдагч талын систем дээр байгаа байгууллагынхаа мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ? Энэ тал дээр ямар нэгэн давуу тал үүсгэх шийдэл байгаа юу?
  8. Аюулгүй байдлын технологийн хөрөнгө оруулалтаа оновчтой, зөв болж чадсан эсэхдээ хэр итгэлтэй байна?
  9. Байгууллын аюулгүй байдлын нэгдсэн бодлогын хэрэгжлүүлэлт салбарын compliance буюу стандарт шаардлагад нийцсэн байгаа юу?
  10. Байгууллагын аюулгүй байдлын одоогийн нөхцөл байдал хүлээлттэй тань хэр нийцэж байна?


Хэрэв асуулт бүрт “Тийм” хэмээн бүрэн итгэлтэйгээр хариулсан бол Та байгууллагынхаа Аюулгүй байдлын экосистемийг “Сайтар” цогцлоож чадсаныг илтгэх юм. Харин дээрх асуултуудад “Үгүй” гэж эсвэл итгэлтэй бус хариулсан бол 100 хувь итгэлтэй хариулдаг болохын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой талаараа цаг гарган “бодоод” үзээрэй.

Мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ хийх мэргэжилтэнтэй холбогдох


Эх сурвалж: Global State of Information Security Survey conducted by PwC

 


Нийтэлсэн:

Үндсэн цэс