ТЕХНОЛОГИЙН ТРЕНДҮҮД 2018 ОНД

Нийтэлсэн: 2018.03.31 |

 

Цахим бизнес модел болон эко системийн дараагийн үеийг AI буюу Хиймэл оюун ухаан,  хэрэглэгчийн туршлага, цахим хамгаалалтууд тодорхойлдог болжээ. “Цахим бизнесийн хувьсал энэхүү хурдаараа өөрчлөгдсөөр байвал цахим бизнес моделиуд улам илүү боловсруулагдаж байгууллагын ажилтан, түншлэгч, хэрэглэгчдэд цахим болон бодит ертөнцийг зэрэгцүүлэхэд нөлөөлж байна” гэж Гартнер судалгааны байгууллагын дэд захирал Дэвид Серли цохон тэмдэглэжээ.

Ухаалаг тренд (Intelligent)

Тренд No. 1: AI бүтээх нь  

2025 он гэхэд AI буюу хиймэл оюун ухаан нь бизнес модел, бизнесийн экосистемийг шинэчилж, хэрэглэглэгчийн туршлагыг шинэчлэх гол хэрэгсэл болохоор харагдаж байна.  Технологийн чиг хандлага тодорхойлогч Гартнераас гаргасан саяхны судалгаанд нийт байгууллагын 59% нь AI  буюу хиймэл оюун ухаан хэрэгжүүлэх өгөгдлөө цуглуулж эхэлсэн бөгөөд эхний туршилт, AI шийдлүүдээ аль хэдийн гаргачихсан байна гэсэн үр дүн гарсан байна.

AI нь зөвхөн хүний хийж чадах бүх зүйлийг хийх чадалтай, хүний суралцах боломжтой бүгдийг маш сайн сурч чаддаг өндөр үзүүлэлттэй систем дээр суурилсан тохиолдолд үр өгөөжөө өгөх юм.

Тренд No. 2: Ухаалаг аппликейшн ба Аналитик 

Дараагийн хэдэн жилд бараг бүх аппликейшн, үйлчилгээнүүд ямар нэг байдлаар AI-н аль нэг түвшинтэй холбогдон ажилладаг болох нь гарцаагүй болжээ. AI нь маш олон төрөл категорын аппликейшнууд дунд цоо шинэ төрөл болон гарч ирнэ.

Аппликейшны зах зээл дээрх хөгжүүлэгчид AI-г хэрхэн бүтээгдэхүүндээ үнэ цэнэ болгон шингээж байгаагаар нь  өрсөлдөөн нь тодорхой болгодог. Ингэснээрээ тэд ухаалаг ажиллагааг нь дэмжин шинэ, шинэ хувилбарууд гаргаж, илүү аналитик шинжтэй болгодог байна.

Ухаалаг аппликейшнууд хүн болоод систем хоорондын шинэ төрлийн гүүр холбогч болж, уламжлалт ажиллах орчин, ажлын процессыг өөрчилж, виртуал орчин дахь үйлчилгээний туслах, байгууллагын ментор болжээ.Ухаалаг аппликейшнүүд нь хүмүүсийг орлох бус хүний үйл ажиллагааг дахин сайжруулах түлхүүр болдог.

Тренд No. 3: IoT бүтээх нь 


Ухаалаг эд зүйлс  буюу IoT нь эргэн тойрныхоо хүмүүс болон эд юмстай интернетээр холбогддог. Ухаалаг эд юмс хоорондоо хамтран ажилладаг болох нь тодорхой болсон бөгөөд энэхүү загвар нь хүний оролцоотой эсвэл бие даасан ч бай хамаагүй хэд хэдэн төхөөрөмжүүд хамтран ажиллах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл магадгүй таны хөргөгч худалдан авах хүнсний жагсаалт гаргаж, дэлгүүрт захиалга өгөх боломжтой гэсэн үг.

https://youtu.be/TPbKyD2bAR4

Цахим орчин

Тренд No. 4: Цахим ихрүүд 


Цахим ихэрүүд бол бодит амьдралын виртуал дахь хувилбар юм. IoT-аар дамжуулан цахим ихрүүдийг хэрэглэгчдэд тарааснаар бүтээгдэхүүнд үнэ цэнэ нэмэх, сайжруулах, өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх гэх мэт байдлаараа өрсөлддөг байна. 2020 он гэхэд 21 тэрбум ширхэг хоорондоо холбогдсон сенсорууд бий болно гэсэн судалгаа байна. Тэр болгонд цахим ихрүүд хэдэн тэрбумаараа бий болно. Үүнийг дагаад сая сая долларууд IoT хэрэгслүүд, түүний засвар, үйл ажиллагаанд зарцуулагдана гэж үзэж байна.  

IoT-ээс гадна биет бус цахим ихрүүд бие биетэйгээ холбогдох холбоосууд улам нэмэгдсээр байна. Цаг хугацаа явахын хэрээр бүх бодит зүйлсэд цахим ихэр бий болж, хоорондоо холбогдон AI-д суурилан хоорондоо харилцаа холбоог үүсгэж, түүнээс дахин анализ хийх боломжтой болно. Цахим ихэрийг ашиглахын гол үнэ цэнэ нь бүтээгдэхүүнийг ашиглах болон хөгжүүлэх боломж, үйл ажиллагааны үр ашигтай байдлыг тогтооход оршино. Ингэснээрээ урт хугацаандаа Цахим  маркетерүүд, хот төлөвлөгчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд гэх мэт хүмүүст цахим ихрүүд маш их үр өгөөж өгнө.

Тренд No. 5: Үүлэн технологиос хязгаар хүртэл  


Edge computing буюу хязгаарын тооцоолол нь тухайн мэдээллийн эх үүсвэрээс ямар процесоор, ямар зайд, хэрхэн хүргэгдэж байгааг тодорхойлдог. Энэ нь тухайн мэдээллийн бусадтай холбогдох холбоо хамаарал, функц, сувгуудийг харуулсан загвар юм. Байгууллагууд сүлжээний дэд бүтцийн архитектураа хийх явцдаа энэхүү хязгаарын тооцооллоо ашиглан IoT элементүүдээ оруулан хийх хэрэгтэй.

Үүлэн технологи болон хязгаарын талаар тооцоолол нь бизнесийн алдааг ойлгох арга зам болж өгдөг. Хязгаар бол контент байрлах газар бөгөөд сүлжээ дууссан газар дуусч байдаг, харин Үүлэн технологи бол интернет болон төхөөрөмжөөр дамждаг технологийн үйлчилгээ. Хамтад нь хэрэгжүүлж байгаа тохиолдолд үүлэн технологи нь үйлчилгээнд суурилсан загвар болж, хязгаар нь Үүлэн үйлчилгээнээс тусдаа хэсгүүдэд үйлчилгээг хүргэх нэгэн загвар болдог.

Тренд No. 6: Харилцдаг Платформ 


Энэ нь хэрэглэгчийг компьютертэй харилцан ярихад орчуулагч байдлаар ажиллах технологи юм. Эдгээр систем нь “Цаг агаар ямар байна вэ?” гэх мэт энгийн асуултад шууд хариулдаг. Яваандаа улам төвөгтэй харилцан яриаг гүйцэтгэж, гэрчүүдийн ярианаас анализ хийж гэмт хэрэгтний царайг дүрслэн гаргах мэт даалгаварыг гүйцэтгэнэ. Гэвч энэхүү технологид тулгараад байгаа нэг асуудал бол хэрэглэгч нь маш сайн бүтэцлэгдсэн асуулт, хариултаар харилцах шаардлагатай болж байгаа юм. Хэрэглэгч энгийн бүтэцлэгдээгүй байдлаар харилцаж байхад даалгавараа гүйцэтгэхийн тулд AI-тай хамтран ажиллаж болно.

 
Тренд No. 7: Ухаалаг туршлага 


Augmented reality (AR), virtual reality (VR) болон хольмог реалити нь хүмүүсийг цахим орчныг хүлээн авах ойлголтыг тэр чигт нь өөрчилж байна. Эдгээр нь харилцдаг платформтой хамтран ажиллаж, виртуаль орчинд яг бодит мэдрэмж авах, туршлага үүсгэх технологи юм.

Төхөөрөмж болон ухаалаг гар утсанд суурилсан AR, VR-д маш олноороо хөгжиж зах зээлд аль хэдийн нэвтэрч эхлээд байна. Жишээ нь Apple-ийн ARkit болон iPhone X, Google-ийн Tango болон ARCore гэх мэт платформууд гарч эхэлж байна.

David Cearley, vice president and Gartner Fellow, discusses the Top Strategic Technology Trends 2018 at Gartner 2017 Symposium/ITxpo in Orlando, Florida.

Сүлжээ

Тренд No. 8: Блокчейн 


Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай нууцлалтайгаар, бүгдэд нээлттэй, тараан байршуулж хадгалах технологи юм. Блокчейн гэдэг технологи нь өмнө байсан 3 төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлснээр үүссэн.

  • Хувийн түлхүүр криптограф (Private key cryptography)
  • Дундын хөтлөлттэй тархмал сүлжээ (Distributed network with a shared ledger)
  • Сүлжээний гүйлгээ, аюулгүй байдал, болон хөтлөлийг хийж буй хүмүүст зориулсан урамшууллын систем.

Блокчейн нь биткойн гэх мэт виртуал мөнгөн тэмдэгтийн үнэн байдал, интернэт худалдааны найдвартай байдлыг шалгах, бүртгэл үүсгэх, эрсдэлээс хамгаалах технологи юм.

Trend No. 9: Эвентэд суурилсан үйл ажилллагаа 

Бизнесийн ямар нэгэн арга хэмжээнүүд нь худалдан авалтын шийдвэр гаргах, түүний шийдвэрүүдэд нөлөөлөх магадлал нь хамгийн өндөр байдаг. Зарим тусгай зорилгоор, бусад компаниудтай хамтарсан арга хэмжээ нь яг зорилтот хэрэглэгчдэдээ туссан зөв моментыг бүрдүүлдэг.

IoT болон AI технологийг оролцуулсан арга хэмжээ нь маш өндөр ач холбогдолтой болж, үр дүнг нь нарийн тооцох боломжтой болдог. Байгууллагууд цахим бизнесийн стратегиа арга хэмжээнд суурилсан байхаар тооцох хэрэгтэй. 2020 он гэхэд цахим бизнесийн шийдлийг танилцуулах, хэрэглэгчдэд хүргэхэд  80%-д нь арга хэмжээнд суурилсан, бодит үйл явдлаар дамжуулан брэндийн танигдалтыг хэрэгжүүлдэг болж, түүнийг дагаад бизнесийн эко систем өөрчлөгдөж, ажлын процессын 80% нь шинэчлэгдэнэ гэж үзэж байна. 

Тренд No. 10: Эрсдэл болон Итгэлцлийг хүлээн авах


Цахим бизнес нь аюулгүй, комплекс орчныг бий болгож байдаг. Бидний бизнестээ ашиглах хэрэгсэл илүү боловсронгуй болох тусам бизнесийн орчны аюул нэмэгдэж байдаг. Эрсдлийн тогтвортой дасан зохицол ба Итгэлцэл Continuous adaptive risk and trust assessment (CARTA) нь Цахим бизнесийг эрсдэл ба итгэлцэлд суурилсан шийдвэр гаргалт хийхийг дэмждэг. Уламжлалт хамгаалалтын техник нь цахим орчинд итгэл үзүүлэхгүйгээр шууд удирдах, хатуу хяналт тавих байдлаар хэрэгждэг байсан.

Сүлжээний дэд бүтэц нь танай байгууллагын өмчийг цахим орчинд хангалттай хамгаалж чаддаггүй. Үүний оронд DevOps буюу программ хангамжийн үйл ажиллагааа хөгжүүлэхдээ төрөл бүрийн хуурах технологи, аюулуудыг үзэж туулснаар дараа дараачийн хөгжүүлэлтийг хамгаалах алгоритм өөрөө бичигдэж, дархлаа тогтдог.

Б.Цээсүрэн

Нийтэлсэн: Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор

Үндсэн цэс