Өгөгдөл нөхөн сэргээлт: ХИЙХ ҮҮ? ЭС ХИЙХ ҮҮ?

Нийтэлсэн: 2018.03.30 |

Танай бизнест дата буюу өгөгдөл хэр чухал вэ? Танай байгууллагын өгөгдөлд аюул учирахад хэр их хохиролтой байх вэ? эсвэл Танай байгууллагын өгөгдөл эргээд үйлчлүүлэгчид тань аюул учруулах боломжтой юу? Хэрэв байгууллага болон хэрэглэгчид аль алинд нь өгөгдөл маш чухал, алдагдвал бидэнд учрах хохирол нь өндөр байвал ӨГӨГДӨЛ НӨХӨН СЭРГЭЭХ төлөвлөгөө заавал байх ёстой байдаг байна.  

 

Гэвч яг ямар төрлийн өгөгдлөө илүүтэй хамгаалж, нөхөн сэргээх (Backup) нэмэлт төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг ялгах нь өгөгдлийн менежментийн нэг хэсэг юм. Технологийн болон технологийн бус аль аль компаниуд өмнөх өгөгдлөө цуглуулан анализ хийж, үйл ажиллагааны сайжруулалт, ирээдүйн төлөвлөлтдөө анхаарч эхлээд байна. Гэвч анализ хийх боломжтой өгөгдлийг Backup хийнэ гэдэг нь компаниуд стратегиа дахин эргэж харна гэсэн үг.

 

Дата санхүүгийн үнэт хөрөнгө болох нь

Гартнераас гаргасан “2017 CEO Survey: CIOs Must Scale Up Digital Business,”  судалгаан дээр өгөгдөл нь уламжлалт санхүүгийн хөрөнгө шиг үнэ цэнэтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байна.  Нэг үгээр энэ нь байгууллагын үндсэн Капитал болж байгаа хэрэг. Ямар төрлийн өгөгдөлд нөхөн сэргээх төлөвлөгөө (Backup) хийхээ сонгохын тулд компанийн гол гүйцэтгэлийг хэмжих KPI тооцох түлхүүр өгөгдлийг эхлээд тодорхойлдог. Үүний тулд өгөгдөл тус бүрээс компани болон хэрэглэгчид ямар үнэ цэнэтэй гэдгийг маш сайн ойлгож, ажлын процессоо илүү тодорхой болгож, мэдээллийг хялбархнаар дамжуулах талаар илүүтэй суралцах хэрэгтэй.

Нэгэнтээ байгууллагад ямар төрлийн KPI хэмжигдэхүүнүүд, өгөгдлүүд чухал тодорхой болгосны дараа дараагийн алхам руу орох боломжтой. Зөв хэмжигдэхүүнийг тооцох KPI-тэй холбоогүй өгөгдөл, нөөцийг хадгалах нь үргүй зардал болдог. Тиймээс Нөхөн сэргээх стратегийг хэрэгжүүлэхийн тулд ямар төрлийн өгөгдөлдөө backup хийхээ өгөгдлийн ангиллаас харж сонгох нь зохимжтой юм. 

 

Өгөгдлийн ангилалыг тодорхойлох нь

Компанийхаа бүтэц, үйл ажиллагааг илүү ойлгосноор ямар өгөгдлийг хадгалан хамгаалах ёстойгоо ангилахад хялбар болдог. Харин эдгээр өгөгдлийг үнэ цэнээс хамааруулан ангилах дараах “Пирамид” аргыг хэрэглэдэг байна.

Таны өгөгдөл пирамидын аль хэсэгт хамрагдахаас шалтгаалан шийдэлээ сонгох хэрэгтэй болно. Жишээ нь байгууллага өгөгдлийн бааз дээрх мэдээллийн дагуу дотоод системээрээ хандан хэрэглэгчид үйлчилдэг процестой гэж төсөөлье. Тэгтэл өгөгдлийн бааз дээрх мэдээлэл нь дахин ашиглах аргагүй болтлоо гэмтлээ гэж үзье. Энэ үед үйлчилгээний салбарууд дээрх ажилчид дотоод системдээ нэвтэрч чадахаа байж, хэрэглэгчиддээ сүлжээ холбогдохгүй байна түр хүлээхийг хүсч, санхүүгийн болон үйлчилгээний стандартын алдагдал үүснэ. Чухам энэ үед л CIO(Мэдээллийн технологийн хэлтсийн удирдлага, менежер) өгөгдлийн баазын мэдээллийг “Пирамид”-ын аль хэсэгт ангилан хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдгээс л тухайн байгууллагын хэрэглэгчид хэдхэн секундын дотор үйлчилгээгээ авч эхлэхүү эсвэл 24 цагын дараа юу эсвэл хэзээ ч авахгүй юу? Гэдгийг тодорхойлох юм. Мэдээж хэрэг Нөхөн сэргээх төлөвлөлт хийгдсэн өгөгдөл хэдхэн секунтын дотор сэргээгдэж дээрх бизнесийн алдагдлаас сэргийлж чадна.  

ДАТА ЦЕНТЕР, ӨГӨГДЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ХОЛБОГДОХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ

Б.Төрмөнх

Нийтэлсэн: Б.Төрмөнх

Дижитал Технологийн газрын Бизнес хөгжүүлэлтийн менежер, Ай Ти Зон компани

Үндсэн цэс