Dell компанийн амжилтын нууц- Өгөгдлийн дүрслэл

Нийтэлсэн: 2018.03.30 |

Dell Компанийн үүсгэн байгуулагч Майкел Дэллийн бичсэн номонд “Хэрэв та ямар нэгэн өгөгдөл ашиглахгүй, өөрийн бодлоор шийдвэр гаргаж байгаа бол өөрийн компаниа маш аюултай замруу оруулж буй хэрэг юм, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед бол хамгийн аюултай” гэж дурдсан байдаг. Эндээс л Dell компани Бизнес Интелиженс системийг зөв менежмент хийж, TABLEAU BI өгөгдөл дүрслэх програм хангамжийг ашиглаж эхэлсэн юм. Tableau бол аналитик шинжилгээний програм бөгөөд үүнийг ашигласнаар ямар боломжууд нээгдэж байгааг Dell компанийн ажиллагсад бүгд ойлгож, тодорхой үр дүнг хүртэж эхэлсэн. Энгийн нэг жишээ нь Dell компанийн ажиллагсад асуудлыг үндсээс нь харж өгөгдлийн шинжилгээг хийхэд хамтран ажиллах болсон бөгөөд аливаа өгөгдлөөс шинэ боломжуудыг нээн илрүүлэх болсон. Dell компанийн ажилтан Роберт Аяала энд өгөгдлийг менежмент болоод BI системийн талаар ярилцсаныг танд хүргэж байна.

 

Tableau ашигласнаар ямар асуудлуудыг шийдвэрлэж байгаа вэ?

Роберт: Манай санхүүгийн алба өгөгдлөө хаана байрлуулахаас эхлээд маш олон төвөгтэй зүйлсийг шийдэх хэрэгтэй болдог. Түүнчлэн саяхнаас компанийн нэгдэн нийлэх том процесс болсноос  (Dell компани EMC компанитай нэгдсэн) үүдэн бэрхшээлтэй зүйлс их гарч байна. Энэ үед Tableau бидэнд тэрхүү олон янзын өгөгдлийг  нэгтгэж, бизнесийн зөв шийдвэр гаргахад тусалж байна. 

Компани нэгдэх процессын эхний шатанд бид P&L(profit and loss statement) тооцооллыг хийх шаардлагатай болдог. Tableau-ийн өгөгдлийг нэгтгэж өндөр түвшинд дүрслэх (advanced visualizations) нь бидэнд өгөгдлийг ойлгох, шаардлагагүй өгөгдлөөс цэвэрлэхэд хялбар болгож өгч байгаа юм.


Tableau ашиглах болсноор хүмүүсийн ажиллах байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Роберт: Манай багийнхан нийт ажлын цагийнхаа 75%-ийг өгөгдлөө цуглуулах, цэвэрлэхэд зарцуулж, шинжилгээ хийхдээ ажлын цагийн ердөө 25%-ийг зориулдаг байсан. Харин энэ байдал өөрчлөгдөж ажлын цагийн зарцуулалтын хувийн байр солигдсон. Нэг үгээр Tableau-г ашигласнаар ажилчдаасаа илүү их үнэ цэнийг авах болсон.


Ажиллагсдын энэ байдлыг хэрхэн хүлээн авч байна?

Роберт: Ажилтнууд маань үндсэн чадварт нь тохирсон багажийг гарт нь атгуулбал ямар их боломж нээгдэж болохыг харж байна. Өөрсдийнх нь хүссэн байдлаар өгөгдлөөрөө “тоглох” боломжийг Tableau олгох болсноос хойш янз янзын өгөгдлийг холбон шинэ хэрэгцээтэй, сонирхолтой тайлан гаргаж эхэлсэн. Энэ нь компанид төдийгүй өөрсдийн хувийн карьертаа том боломжийг нээж байгаа хэрэг. Манай олон шинжээчид өгөгдөл нэгдсэн санд цуглуулах гэж л ажилсаар цаг нь дуусдаг байсан нь одоо өөрчлөгдсөн.


BI аналитик (self-service) ашигласнаар Dell-д ямар үр ашиг авчирч байна?

Роберт: Dell өнгөрсөн хугацаанд тун сонирхолтой замаар явж ирлээ. Өөрсдийн өгөгдлийн warehouse, менежмент, өгөгдлийн дэд бүтэц зэрэгт маш их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн Tableau шиг програм бидэнд олон ашиг тус хүргэж байна. Одоо бид датаг хэрхэн зохион байгуулж тэндээс үнэ цэнийг болгох чадвартай, бизнесийг хэрхэн явагддаг ойлгодог, өндөр мэдлэгтэй бүтээлч хүмүүстээ тохирсон багажтай болсон.


Та бидэнд танай шинжээчид Tableau-г хэрхэн ашиглаж байгаа талаар жишээ хэлж өгөөч?

Роберт: Бодит тодорхойлогдох жишээний хувьд гэвэл, өнгөрсөн удаагийн эргэлтээр бидэнд мэргэжлийн өндөр түвшний асуулт хөрөнгө оруулагчдаас “ Ямар бизнесийн нэгж дээр өсөлт харагдсан” талаар асуулт ирсэн. Бид энэхүү өсөлтөд үндсэн ямар бүтээгдэхүүнүүд голлон хөдөлгөх хүч болсон талаар мэдээллийг Tableau-г ашиглан харж, хөрөнгийн менежментийг зөв хийж чадсан.


Бид ажиллах хүчний датаг харахад бараа бүтээгдэхүүний түгээлтэд хариуцсан газрууд хэрхэн ажиллаж байна мөн борлуулалтын сураг хэр байна хэрхэн өсөж буурч байна, ирэх улирлуудад ямар хандлагатай байх зэргийг мөн харах болсон.

Дэлгэрэнгүйг: Tableau BI системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 

нэгэн өгөгдөл ашиглахгүй, өөрийн бодлоор шийдвэр гаргаж байгаа бол өөрийн
компаниа маш аюултай замруу оруулж буй хэрэг юм, ялангуяа эдийн засгийн
хүндрэлтэй үед бол хамгийн аюултай” гэж дурдсан байдаг. Эндээс л Dell компани
Бизнес Интелиженс системийг зөв менежмент хийж, TABLEAU BI өгөгдөл дүрслэх
програм хангамжийг ашиглаж эхэлсэн юм. Tableau бол аналитик шинжилгээний
програм бөгөөд үүнийг ашигласнаар ямар боломжууд нээгдэж байгааг Dell
компанийн ажиллагсад бүгд ойлгож, тодорхой үр дүнг хүртэж эхэлсэн. Энгийн
нэг жишээ нь Dell компанийн ажиллагсад асуудлыг үндсээс нь харж өгөгдлийн
шинжилгээг хийхэд хамтран ажиллах болсон бөгөөд аливаа өгөгдлөөс шинэ
боломжуудыг нээн илрүүлэх болсон. Dell компанийн ажилтан Роберт Аяала энд
өгөгдлийг менежмент болоод BI системийн талаар ярилцсаныг танд хүргэж
байна
О.Баярмагнай

Нийтэлсэн: О.Баярмагнай

Бизнес хөгжил хариуцсан менежер, Мэдээллийн технологийн газар, Ай Ти Зон ХХК

Үндсэн цэс